x

Артемис II хөтөлбөр: НАСА-гийн сансрын хөлөг амжилттай хөөрч, дэлхийг тойрч байна

Хагас зуун жилийн дараа сар руу хүн нисгэж буй НАСА-гийн "Артемис II" (Artemis II) сансрын хөлөг амжилттай хөөрч, дэлхийн тойрог замд орлоо. Хөлгийн багийн ахлагч Рид Уайсман хөөрөх үедээ "Бид бүх хүн төрөлхтний төлөө нисэж байна" хэмээн хэлсэн бөгөөд пуужин хөөрөх мөч үнэхээр гайхалтай байсныг сурвалжлагчид онцолж байна.

Одоогоор "Орион" (Orion) сансрын хөлөг дэлхийн тойрог замд байгаа бөгөөд багийнхан 24 цагийн турш хөлгийн системүүдээ шалгах юм. Бүх зүйл хэвийн байвал сар руу чиглэсэн замналдаа орно. НАСА-гийн албаны хүний мэдээлснээр сансрын нисгэгчид "аюулгүй, найдвартай, маш өндөр сэтгэл санаатай" байгаа аж. Тэд 10 өдрийн турш үргэлжлэх энэхүү даалгаврынхаа үеэр саран дээр газардахгүй ч сарыг тойрон нисэх бөгөөд хүн төрөлхтний түүхэнд дэлхийгээс хамгийн хол зайд аялсан хүмүүс болох юм.

"Артемис II" хөлгийн багт дөрвөн сансрын нисгэгч багтсан. Багийн ахлагч Рид Уайсман нь АНУ-ын Тэнгисийн цэргийн нисгэгч асан бол хөлгийн нисгэгч Виктор Гловер нь сар руу ниссэн анхны өнгөт арьст сансрын нисгэгч болж байна. Мөн задгай сансарт хамгийн удаан хугацаагаар ажилласан эмэгтэй гэх дээд амжилтыг эзэмшдэг Кристина Кох сарыг тойрох анхны эмэгтэй болох бол Канадын иргэн Жереми Хансен сар руу ниссэн анхны канад хүн болж түүхэнд бичигдэж байна.

Сансарт татах хүчгүй байдаг нь олон сорилтыг дагуулдгийн нэг нь бие засах асуудал юм. НАСА үүнийг шийдвэрлэхийн тулд 23 сая гаруй ам.доллар зарцуулж "Бүх нийтийн хог хаягдлын менежментийн систем"-ийг бүтээжээ. Мөн нислэгийн хамгийн эрсдэлтэй үеүдэд сансрын нисгэгчид амьдрах орчныг тэтгэх систем бүхий тусгай улбар шар өнгийн хувцас өмсөх бөгөөд энэ нь онцгой байдлын үед тэднийг зургаа хоног хүртэл амьд байлгах зориулалттай юм.

Энэхүү нислэг нь 1969 оны "Аполло" хөтөлбөрөөс хойш сар руу чиглэсэн хүний оролцоотой хамгийн том алхам болж байна. "Артемис II" амжилттай болсноор 2028 онд хэрэгжих "Артемис IV" хөтөлбөрийн хүрээнд хүн төрөлхтөн дахин саран дээр хөл тавих, цаашлаад сарны тойрог замд сансрын станц байгуулах, Ангараг гариг руу аялах томоохон үүд хаалгыг нээх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 32 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top