x

Индонезод 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн түгшүүр зарлалаа

Пүрэв гарагт Индонезын түүхэн Тернате арлын ойролцоо Молукка тэнгисийн хойд хэсэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, Зүүн Өмнөд Азийн хөрш орнуудад нь цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргасан тухай АНУ-ын Геологийн алба мэдээллээ.

Одоогоор байгалийн гамшгийн улмаас хүний амь нас эрсэдсэн талаар мэдээлэл ирээгүй байгаа боловч 5.0 хүртэлх магнитудын хүчтэй чичирхийлэл үргэлжлэн бүртгэгдэж байна гэж тус алба мэдээлжээ. Индонезын эрх баригчид Хойд Малуку болон Хойд Сулавеси мужуудад цунамийн түгшүүр зарлаад байна.

Газар хөдлөлтийн улмаас Тернате, Тидоре зэрэг хотуудын захиргаанаас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэхийг үүрэг болгожээ. Орон нутгийн "Metro TV" сувгаар зарим барилга байгууламж эвдэрч сүйдсэн дүрс зургийг дамжуулж эхэлсэн байна.

АНУ-ын Геологийн алба газар хөдлөлтийн хүчийг анх 7.8 магнитуд гэж мэдээлж байснаа 7.4 болгосон байна. Газар хөдлөлтийн голомт нь 200 мянга гаруй оршин суугчтай Тернате хотоос 120 км-ийн зайд 35 км-ийн гүнд байжээ.

АНУ-ын цунамигаас сэрэмжлүүлэх албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтоос 1000 км (620 миль) радиус доторх Индонез, Филиппин, Малайз улсуудын эрэг дагуу цунамийн аюул нүүрлэж болзошгүй байна.

Индонезын зарим эргийн бүсэд далайн давлгааны өндөр 0.3-1 метр хүрэх төлөвтэй байна гэж Номхон далайн цунамийн аюулаас сэрэмжлүүлэх төв мэдээлжээ. Түүнчлэн Гуам, Япон, Папуа Шинэ Гвиней, Тайванийн эрэг орчмоор 0.3 метрээс доош өндөртэй давалгаа үүсэж болзошгүй байна.

Индонез нь тектоник хавтангуудын уулзвар буюу Номхон далайн "Галт цагираг" бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт байнга тохиолддог.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top