x

Д.Трамп Ирантай хийж буй дайныг дуусгах болон НАТО-гоос гарах талаар мэдэгдлээ

Ирантай хийж буй дайныг тун удахгүй дуусгаж магадгүй, гэхдээ шаардлагатай бол “оновчтой цохилт” буюу "тодорхой байг" чиглэсэн цөөн тооны цохилт өгөх хувилбарыг хэвээр үлдээнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп иргэддээ хандаж үг хэлэхийнхээ өмнө “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Д.Трамп мөн АНУ-ын Зүүн эргийн цагаар лхагва гаргийн 21:00 цагт хэлэх үгэндээ АНУ-ыг НАТО-гоос гаргах боломжийг хэлэлцэж байгааг мэдэгдэнэ гэдгийг хэлжээ. Тэрбээр Ирантай хийж буй дайнд НАТО-гийн холбоотнууд АНУ-ыг хангалттай дэмжихгүй байна гэж үзэж байгаа аж.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хамтран Иранд цохилт өгч эхэлснээр Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцадсан бөгөөд үүний улмаас олон мянган хүн амь үрэгдээд байна. Ираны талаас хариу цохилт өгч, Израил руу, мөн АНУ-ын цэргийн баазууд, Булангийн орнууд руу довтолсноос гадна Ливанд байлдааны шинэ фронт үүсээд байгаа юм.

Олон улсын валютын сан, Дэлхийн банк болон Олон улсын эрчим хүчний агентлаг уг дайныг дэлхийн эдийн засагт "үлэмж хэмжээний, маш тэгш бус" сөрөг нөлөө үзүүлж байгааг лхагва гарагт анхааруулжээ. Түүнчлэн эдгээр байгууллага үйл ажиллагаагаа уялдуулж, дайнд хамгийн их өртсөн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлж байгаагаа мэдэгдсэн байна.

Дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд үүсэх саатал энэ сард өмнөх сарынхаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа нь дайныг нэн даруй зогсоох шаардлагатайг сануулж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 15 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 20 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 24 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 31 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 33 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 38 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 42 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 8 цаг 45 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 2 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 16 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 20 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 36 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 42 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 14 цаг 44 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цаг 49 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 14 цаг 57 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top