x

Дуучин Селин Дион дөрвөн жилийн дараа тайзнаа эргэн ирнэ

Канадын алдарт дуучин Селин Дион энэ оны хоёрдугаар хагаст тайзнаа эргэн ирэхээр бэлтгэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Парис хотын гудамжнуудад алдартай дуунуудынх нь тизер постерууд олноор тавигдсанаар Канадын супер од Селин Дион тайзнаа эргэн ирэхээ албан ёсоор зарлалаа. Өдгөө 57 настай тэрбээр булчин агшиж, чангардаг нэг төрлийн мэдрэлийн эмгэг буюу “Stiff Person Syndrome” туссанаас хойш дөрвөн жилийн дараа энэ оны сүүлчээр тайзнаа эргэн гарах гэж байгаа юм.

Франц хэлээр гардаг Канадын “La Presse” сонинд мэдээлснээр, Селин Дион ес, аравдугаар сард “Paris La Défense Arena” цэнгэлдэх хүрээлэнд долоо хоногт хоёр удаа тоглолт хийхээр бэлтгэж байгаа ажээ.

Хамгийн сүүлд тэрбээр 2020 оны гуравдугаар сарын 8-нд Нью-Жерси муж улсын Ньюарк хотод хедлайнер уран бүтээлчийн хувиар тайзнаа гарчээ. Үүний дараахан түүний “Courage World Tour” аялан тоглолт “COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор зогссон юм.

Одоогоор тэрбээр эдгээр мэдээлэлд албан ёсоор тайлбар өгөөгүй байна.

2022 онд Селин Дионд ховор, эдгэршгүй мэдрэлийн өвчин оношлогдсон бөгөөд уг эмгэг түүний дуулах чадварт нь нөлөөлсөн тул тэрбээр үлдсэн бүх аялан тоглолтоо цуцалсан юм. Тухайн үед тэрбээр мэдэгдэхдээ “Биеэ эдгээхийн тулд маш их хичээж байгаа, гэхдээ эрүүл саруул байсан ч аялан тоглолт хийх нь ихээхэн ачаалалтай байдаг” хэмээн хэлж байв.

Селин Дион өвчний эсрэг хэрхэн тэмцэж байгаа талаар 2024 онд дэлгэцнээ гарсан “I Am: Céline Dion” баримтат кинонд өгүүлдэг.

2024 онд тэрбээр Парисын Олимпын наадмын нээлтийн ёслолыг Эдит Пиафын “Hymne à l’amour” дуугаар хаасан билээ.

Эх сурвалж: Еuronews

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 23 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 23 цаг 12 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 23 цаг 21 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Өчигдөр 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top