АНУ, Израил болон Иран улсуудын хоорондох дайн сунжирч, бензин, дизель түлшний хомсдол үүсэж болзошгүй гэх болгоомжлолын үүднээс Хятад улс болзошгүй хямралд бэлтгэн жижиглэнгийн шатахууны үнээ нэмлээ.
Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй холбогдуулан Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос (NDRC) мягмар гаргаас эхлэн түр зуурын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдэв.
Тус хорооны зүгээс "Эдгээр арга хэмжээ нь олон улсын газрын тосны үнийн хэвийн бус өсөлтийн нөлөөллийг бууруулах, хэрэглэгчдийн ачааллыг хөнгөвчлөх, эдийн засгийн тогтвортой үйл ажиллагаа болон иргэдийн амьжиргааг хангахад чиглэсэн" хэмээн онцолсон байна.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэдэгдэлд дурдсанаар бензиний үнэ тонн тутамд 1,160 юаниар, дизель түлшний үнэ 1,115 юаниар тус тус өсөх аж.
Хятад улс ойролцоогоор дөрвөн сарын хэрэгцээг хангах шатахууны онцгой байдлын нөөцтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Шатахууны үнэ нэмэгдэх тухай шийдвэр гарсны дараа Хятад даяар автомашин эзэмшигчид шатахуун түгээх станцууд руу олноороо хошуурч, түлшээ нөөцөлж эхэлсэн байна.
Эх сурвалж: dailypioneer



