x

АНУ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг Иранд хүргүүлжээ

АНУ-ын засаг захиргаа мөргөлдөөнөөс гарах тухай төлөвлөгөөг Ираны талд хүргүүлсэн талаар нэрээ нууцалсан албан тушаалтнууд “New York Times” сонинд мэдээлжээ.

“Ойрх Дорнодод дайныг зогсоох 15 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-аас Иранд хүргүүлсэн нь Дональд Трампын захиргаа мөргөлдөөнийг зогсоох гарц олохыг эрмэлзэж байгааг илтгэж байна” гэж тус сонины нийтлэлд дурдаад, Иранд явуулж буй ажиллагаанаас эдийн засагт учирч буй үр дагавартай тэмцэж буй үед ийм алхмыг хийж байна гэж бичсэн байна.

Үүнээс гадна, уг төлөвлөгөөнд Ираны пуужингийн болон цөмийн хөтөлбөрүүд зэрэг гол асуудлуудыг тусгажээ. Мөн далайн тээврийн аюулгүй байдлыг сэргээх, ялангуяа Ормузын хоолой дахь нөхцөл байдлыг хэвийн болгох асуудлыг тусад нь тусгасан байна. Хоолойг хаасны улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлт тасалдаж, дэлхийн зах зээлд газрын тос, хийн үнэ огцом өссөн юм.

АНУ-ын төлөвлөгөөг Ираны талд дамжуулахад Пакистан зуучлагчийн үүрэг гүйцэтгэжээ.

Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын хамтарсан ажиллагаа хоёрдугаар сарын 28-наас хойш үргэлжилж байгаа бөгөөд талууд харилцан цохилт өгсөөр байна. Д.Трамп Иранд шахалт үзүүлж, Ормузын хоолойг нээхийн тулд тус улсын Харк арлыг эзлэх авахаар зэхэж байгаа тухай өмнө нь “Axios” цахим хуудсанд мэдээлжээ.

Вашингтон, Техран хоёр маш үр бүтээлтэй хэлэлцээ хийсэн тул Ираны эрчим хүчний дэд бүтцүүдэд өгөх цохилтыг тав хоногоор хойшлуулахыг Пентагонд үүрэг болгосон гэж Д.Трамп даваа гарагт мэдэгдсэн юм. Харин Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф үүнийг няцааж, зах зээлд нөлөөлөх гэсэн худал мэдээлэл гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: RIA Novosti

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Селин Дион дөрвөн жилийн дараа тайзнаа эргэн ирнэ 1 цаг 18 мин Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргад оролцоно 1 цаг 21 мин Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих "Бизнес эрхлэгчдийн форум-2026" боллоо 1 цаг 24 мин Хятад улс шатахууны хомсдолоос сэргийлж, бензин болон дизель түлшний үнээ нэмлээ 1 цаг 26 мин АТГ: Иргэдээс ирүүлсэн гомдлын 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна 1 цаг 27 мин Хурдан морины уралдааны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ 1 цаг 27 мин АНУ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг Иранд хүргүүлжээ 1 цаг 35 мин О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард түмний баялаг байх ёстой 1 цаг 41 мин Засгийн газар: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 2 цаг 0 мин Мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг АНУ-аас Иранд хүргүүлжээ 2 цаг 39 мин “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор 2 цаг 48 мин ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн олон улсын үнэлгээний баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна 3 цаг 11 мин Шатахууны нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй, дотоодын нөөц хэвийн түвшинд байна гэв 3 цаг 12 мин Берлинд 90 настай эмэгтэй сугалаагаар 1.5 сая евро хожжээ 3 цаг 17 мин Цахилгааны төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийж, хязгаарлалт хий хуваарь 3 цаг 18 мин Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна 3 цаг 19 мин Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэн тэмцэж байна вэ? 3 цаг 19 мин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Люксембургийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 3 цаг 23 мин Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлье 3 цаг 26 мин АНУ, Израиль, Ираны зөрчил шинэ шатанд шилжив 3 цаг 31 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top