x

Мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг АНУ-аас Иранд хүргүүлжээ

АНУ-ын засаг захиргаа мөргөлдөөнөөс гарах тухай төлөвлөгөөг Ираны талд хүргүүлсэн талаар нэрээ нууцалсан албан тушаалтнууд “New York Times” сонинд мэдээлжээ. 

“Ойрх Дорнодод дайныг зогсоох 15 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-аас Иранд хүргүүлсэн нь Дональд Трампын захиргаа мөргөлдөөнийг зогсоох гарц олохыг эрмэлзэж байгааг илтгэж байна” гэж тус сонины нийтлэлд дурдаад, Иранд явуулж буй ажиллагаанаас эдийн засагт учирч буй үр дагавартай тэмцэж буй үед ийм алхмыг хийж байна гэж бичсэн байна. 

Үүнээс гадна, уг төлөвлөгөөнд Ираны пуужингийн болон цөмийн хөтөлбөрүүд зэрэг гол асуудлуудыг тусгажээ. Мөн далайн тээврийн аюулгүй байдлыг сэргээх, ялангуяа Ормузын хоолой дахь нөхцөл байдлыг хэвийн болгох асуудлыг тусад нь тусгасан байна. Хоолойг хаасны улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлт тасалдаж, дэлхийн зах зээлд газрын тос, хийн үнэ огцом өссөн юм.

АНУ-ын төлөвлөгөөг Ираны талд дамжуулахад Пакистан зуучлагчийн үүрэг гүйцэтгэжээ.

Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын хамтарсан ажиллагаа хоёрдугаар сарын 28-наас хойш үргэлжилж байгаа бөгөөд талууд харилцан цохилт өгсөөр байна. Д.Трамп Иранд шахалт үзүүлж, Ормузын хоолойг нээхийн тулд тус улсын Харк арлыг эзлэх авахаар зэхэж байгаа тухай өмнө нь “Axios” цахим хуудсанд мэдээлжээ. 

Вашингтон, Техран хоёр маш үр бүтээлтэй хэлэлцээ хийсэн тул Ираны эрчим хүчний дэд бүтцүүдэд өгөх цохилтыг тав хоногоор хойшлуулахыг Пентагонд үүрэг болгосон гэж Д.Трамп даваа гаригт мэдэгдсэн юм. Харин Ираны парламентын дарга Мохаммад-Багер Галибаф үүнийг няцааж, зах зээлд нөлөөлөх гэсэн худал мэдээлэл гэж мэдэгдсэн байна.

РИА Новости

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 17 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 22 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 26 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 33 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 36 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 40 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 44 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 8 цаг 47 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 4 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 18 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 22 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 25 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 39 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 44 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 14 цаг 47 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цаг 51 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цаг 53 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 14 цаг 59 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 6 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top