x

Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна

Хойд Лондонгийн Голдерс Грин дүүрэгт еврей нийгэмлэгийн түргэн тусламжийн үйлчилгээний дөрвөн автомашиныг шатаасан бөгөөд цагдаа нар уг хэргийг антисемит (еврейчүүдийг үзэн ядах) сэдэлтэй үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байгаагаа мэдэгдэв.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер үүнийг Лондонгийн еврей нийгэмлэгийн эсрэг чиглэсэн цочирдом халдлага хэмээн буруушаасан бол хотын дарга Садик Хан хулчгар үйлдэл гэж нэрлэжээ. Их Британийн тэргүүн раввин Сэр Эфраим Мирвис уг хэргийг "Зөвхөн еврей нийгэмлэг төдийгүй бидний нийгмийн нийтлэг үнэт зүйлсэд халдсан жигшүүрт хэрэг" хэмээн тодорхойлсон байна.

Антисемитизмийг хянаж, Их Британийн еврей нийгэмлэгийн аюулгүй байдлыг хангадаг "Community Security Trust" буяны байгууллагын төлөөлөгч Марк Гарднер энэ нь еврейчүүдийн эсрэг төдийгүй бүхэл бүтэн Их Британийн эсрэг хийсэн халдлага байлаа гэж мэдэгдэв.

Ерөнхий сайд Стармер "Энэ бол гүнээ цочирдуулсан антисемит галдалт байлаа. Өнөө өглөө энэхүү аймшигт мэдээг сонсож сэрсэн еврей нийгэмлэгийнхэнтэй миний сэтгэл зүрх хамт байна. Бидний нийгэмд антисемитизм орших ёсгүй. Ямар нэгэн мэдээлэлтэй хүн байвал цагдаад хандах хэрэгтэй" гэжээ.

Хотын дарга Хан "Энэ бол еврей нийгэмлэгийн эсрэг хийсэн хулчгар халдлага юм. Би тухайн бүс нутагт эргүүлээ эрчимжүүлж буй цагдаа нартай нягт холбоотой ажиллаж байгаа бөгөөд мэдээлэлтэй хүмүүсийг цагдаад хандахыг уриалж байна. Лондончууд хэзээ ч ийм төрлийн үзэн ядалт, сүрдүүлэгт автахгүй" хэмээн хэлэв.

Тэргүүн раввин Мирвис X (хуучнаар Твиттер) хуудсандаа "Манай 'Хацола' сайн дурын түргэн тусламжийн баг бол еврей болон еврей бус хүмүүсийн амь насыг аврах ганцхан зорилготой онцгой үйлчилгээ юм. Терроризм, үзэн ядалт, амь насыг үл тоомсорлох үзэлд автсан хүмүүс 'Хацола'-г онилж байгаа нь амьдралыг дээдлэгчид болон түүнийг устгахыг санаархагчдын хооронд өрнөж буй тэмцлийн хамгийн эмгэнэлтэй жишээ боллоо" гэж бичжээ.

Марк Гарднер BBC Radio 4-ийн "Today" хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа "Шөнө дунд Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг дэлбэлж байгаа нь Лондонгийн эсрэг, цаашлаад Их Британийн эсрэг халдлага юм. Үүнийг үргэлж еврейчүүдийн эсрэг хүчирхийлэл гэж ярьдаг. Гэхдээ би Британи хүн, тиймээс энэ нь Британийн эсрэг халдлага бөгөөд үүнийг ингэж хүлээж авах нь чухал" гэжээ.

Даваа гарагийн шөнийн 01:45 цагийн орчимд гал гарсан тухай дуудлагаар цагдаа нар Голдерс Грин дэх Хайфилд Роуд руу очсон байна. Эдгээр түргэн тусламжийн тэрэгнүүд нь 1979 онд байгуулагдсан, сайн дурынхны хүчээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хойд Лондонд амьдардаг иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тээвэрлэлт, яаралтай тусламж үзүүлдэг еврейчүүдийн "Хацола" буяны байгууллагынх байжээ.

Лондонгийн гал түймэртэй тэмцэх албанаас (LFB) галын голомт руу зургаан галын машин, 40 орчим гал сөнөөгчийг илгээсэн бөгөөд галын улмаас дөрвөн тээврийн хэрэгсэл шатсан байна. Автомашинууд дээр байсан хэд хэдэн хүчилтөрөгчийн бортого дэлбэрсний улмаас зэргэлдээх орон сууцны цонхнууд хагарсан гэж тус албанаас мэдээлэв. Одоогоор хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл гараагүй байна.

Эрүүл мэндийн сайд Уэс Стритинг X хуудсандаа "Энэ бол еврейчүүдийн түргэн тусламжийн тэрэгний эсрэг хийсэн жигшүүрт халдлага юм. Азаар хүн бэртээгүй бололтой. Мэдээлэлтэй хүн байвал цагдаад хандах хэрэгтэй. Бид антисемит үзэн ядалтын эсрэг хамтдаа зогсох ёстой" гэж бичжээ.

Нийслэлийн цагдаагийн газраас уг хэргийг антисемит үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байгааг баталлаа. Тус бүсийн цагдаагийн газрын дарга, ахлах байцаагч Сара Жексон "Энэ хэрэг олон нийтийн дунд ихээхэн түгшүүр төрүүлнэ гэдгийг бид мэдэж байгаа бөгөөд цагдаа нар хэргийн газарт яаралтай мөрдөн байцаалт явуулж байна. Бид хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж байгаа бөгөөд цахим орчинд тархсан бичлэгүүдийн талаар ч мэдээлэлтэй байгаа. Одоогоор гурван сэжигтнийг эрэн сурвалжилж байна" гэжээ.

Тэрээр цааш нь "Одоогоор хүн баривчлаагүй байгаа бөгөөд мэдээлэлтэй хүмүүсийг бидэнтэй аль болох хурдан холбоо барихыг уриалж байна. Та хүсвэл нэрээ нууцлах боломжтой. Бид мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс шашны удирдагчидтай хамтран ажиллаж, орон нутагт нэмэлт эргүүл гаргах болно" гэж нэмж хэлэв.

Голдерс Грин дүүрэгт хөршийн хяналтын үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус "Шомрим" байгууллага даваа гарагийн өглөө эрт "хүчтэй дэлбэрэлтүүд болсныг мэдсэн" гэжээ. Тус бүлэг X хуудсандаа "Хацолагийн түргэн тусламжийн тэрэгнүүдийг санаатайгаар шатаасан хэргийн дараа яаралтай тусламжийн албаныхан хэргийн газарт ажиллаж байна. Дэлбэрэлт нь бөмбөг эсвэл тэсрэх төхөөрөмжөөс бус хүчилтөрөгчийн бортогоноос үүдэлтэй. Зарим барилгыг нүүлгэн шилжүүлсэн ч хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл алга. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул тухайн бүсээс хол байхыг хүсье" гэж бичсэн байна. Мөн Хацолагийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг онцолжээ.

Хэргийн газарт байсан Голдерс Грин дүүргийн зөвлөлийн гишүүн Дин Коэн "Jewish News" сонинд өгсөн ярилцлагадаа "Энэ хэрэг синагогийн (еврейчүүдийн мөргөлийн сүм) зогсоолд гарсан нь онцгой айдас төрүүлж байна. Их Британид антисемитизмийн талаарх айдас түгшүүр нэмэгдсэн энэ үед манай нийгэмлэгт маш хүнд цохилт боллоо" гэжээ.

"Community Security Trust" байгууллага X хуудсандаа гаргасан мэдэгдэлдээ цагдаагийн мөрдөн байцаалтад тусалж байгаагаа батлав. "Лондонд Хацолагийн хэд хэдэн түргэн тусламжийн тэргийг санаатайгаар шатаасан хэргийн талаар бид мэдэж байгаа. Энэ нь саяхан Бельги, Нидерландад гарсан үүнтэй төстэй антисемит галдан шатаах халдлагуудтай шууд харьцуулагдаж байна. Одоогоор хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл гараагүй бөгөөд бид Барнет дүүргийн цагдаагийн газарт мөрдөн байцаалтын ажилд нь тусалж байна" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 38 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 42 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 46 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 53 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 56 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 0 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 4 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 7 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 24 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 38 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 42 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 46 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 15 цаг 59 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 4 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 7 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 11 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 14 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 19 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 27 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top