x

Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа

Ням гарагийн орой Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх онгоцны буудалд газардаж байсан "Air Canada Express" компанийн зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдсөний улмаас хоёр нисгэгч амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртэн, нисэх буудлыг хаахад хүрсэн талаар албаныхан мэдээллээ. Сүүлийн үед нисэхийн салбарт гарч буй цуврал ослуудын дараа гарсан энэхүү хэрэг нь хяналт шалгалтыг улам эрчимжүүлэх төлөвтэй байна.

Нью-Йорк болон Нью-Жерси мужийн Боомтын захиргааны гүйцэтгэх захирал Кэтрин Гарсиагийн мэдээлснээр, бүс нутгийн түнш болох "Jazz Aviation" компанийн гүйцэтгэж байсан "Air Canada Express CRJ-900" онгоцонд Канадын Монреаль хотоос явсан 72 зорчигч, багийн 4 гишүүн байжээ.

Гэмтэж бэртсэн 41 хүний 32 нь эмнэлгээс гарсан бол 9 хүн хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг Гарсиа хэлэв. Гэмтсэн хүмүүсийн дунд зорчигчид, багийн гишүүд болон галын машин дотор байсан хоёр ажилтан байсан бөгөөд гал сөнөөгчдийн амь насанд аюулгүй ч эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж байна.

Галын машин нь бүхээгтээ үнэр гарсан гэх дуудлага өгсөн "United Airlines" компанийн өөр нэг онгоц руу явж байсан гэж Гарсиа мэдэгдэв. Үүнээс хэдхэн минутын өмнө "United Airlines"-ийн нислэг онцгой байдал зарласан болохыг нислэгийн хөдөлгөөний удирдлагын (ATC) дуут бичлэг харуулжээ. Диспетчерүүд багийнханд галын машинууд хэдийнэ газар дээр нь очсон болохыг мэдэгдсэн байна.

Үүний дараагийн холбоогоор галын машиныг 'Дельта' явгалах зам буюу осол гарсан 4-р хөөрч буух зурвасыг хөндлөн гарахыг зөвшөөрсөн нь тодорхой болжээ. Хэдхэн хормын дараа диспетчер "Зогс, зогс, зогс, 1-р машин зогс, 1-р машин, зогс" гэж хэлж байгаа нь дуут бичлэгт үлджээ.

Нислэгийн мэдээлэл хянагч Flightradar24 цахим хуудсанд бүртгэгдсэнээр онгоц галын машиныг цагт 24 миль (39 км/цаг) орчим хурдтайгаар мөргөсөн байна. Ослын дараах гэрэл зургуудаас харахад дээшээ өргөгдсөн байдалтай байсан онгоцны хамар хэсэгт илт гэмтэл учирсан байв.

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл (NTSB) ослыг шалгахаар техникийн шинжээчдийн багийг илгээж байгаагаа мэдэгдсэн бол АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын газар (FAA) нисэх онгоцны буудлыг Даваа гарагийн зүүн эргийн цагаар 14:00 цаг хүртэл хаалттай байх төлөвтэй байна гэж мэдэгджээ.

Нью-Йоркийн хамгийн ачаалалтай нисэх буудлуудын нэг ийнхүү хаагдсан нь аяллын саатал дээр нэрмээс болж байна. Нью-Йорк хотын онцгой байдлын мэдээллийн системээс нисэх буудлын орчимд нислэг цуцлагдах, зам хаагдах, замын хөдөлгөөн саатах зэрэг хүндрэлүүд гарч болзошгүйг анхааруулжээ. Даваа гарагийн байдлаар тус нисэх буудалд 537 нислэг цуцлагдаад байна.

FAA-ийн мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сард хөөрч буух зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн 97 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийн 133 тохиолдолтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч 2025 оны 1-р сард 67 хүний аминд хүрсэн "American Airlines"-ийн онгоц болон АНУ-ын Армийн нисдэг тэрэгний мөргөлдөөн, мөн Кентукки мужид 7 хүний аминд хүрсэн UPS-ийн ачааны онгоцны осол зэрэг сүүлийн үед гарсан ноцтой ослуудтай холбогдуулан хууль тогтоогчид нисэхийн аюулгүй байдлыг сайжруулах хуулийн төсөл санаачлаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top