x

Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалын томоохон ордууд илрүүллээ

Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг нээн илрүүлсэн тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Сычуань мужийн Мяньнин гацааны нутаг дахь Маонюпин ордод газрын ховор элементийн ислүүдийн 9,7 сая тн нэмэлт нөөцийг илрүүлэн баталгаажуулжээ. Ингэснээр уг ордын батлагдсан нөөцийн хэмжээ 10,4 сая тн-д хүрч байна. Газрын ховор элементүүдийн зэрэгцээ аж үйлдвэрт өргөн ашигладаг эрдсүүд болох флюоритын 27,1 сая тн нөөц, баритын 37,2 сая тн нөөцийг нээн илрүүлжээ. Эдгээр ордыг “хэт том” ангилалд оруулсан нь нийлүүлэлтийн сүлжээн дэх стратегийн ач холбогдлыг нь илтгэн харуулж байна.

Газрын ховор элементүүд гэдэг нь гар утас, цахилгаан автомашин болон орчин үеийн зэвсэг техник, сансрын техник зэргийг үйлдвэрлэхэд шаардлагатай 17 металлыг хэлж байгаа юм. Шинээр эдгээр элементийг илрүүлсэн нь дэлхийн зах зээл дэх Хятад улсын давамгайллыг улам бататгаж байна.

Гэхдээ флюорит ба баритын шинээр илрүүлсэн нөөц нь газрын ховор металлуудынхаас хамаагүй илүү байгаа юм. Хятадын Геологийн академийн Эрдсийн нөөцийн хүрээлэнгийн захирал Ван Дэнхоны ярьснаар, флюорит, барит хоёр бол "жинхэнэ гайхамшигтай олдворууд" ажээ. Флюоритыг хагас дамжуулагч, лити-ионы цэнэг хуримтлуулагч үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг бол өрмийн цамхгийг тогтворжуулахын тулд баритыг ашигладаг байна. Барит байхгүй бол занарын ордуудыг ашиглах бараг боломжгүй юм.

Үүнээс гадна Ганьсу мужийн Таньчан гацаанд 51 455 тонн сурьмагийн нөөцийг нээн илрүүлсэн тухай мэдээлжээ. Ингэснээр тус бүс нутаг дахь сурьмагийн батлагдсан нөөцийн хэмжээ 50 гаруй хувиар нэмэгдлээ.

Газрын ховор элементүүдийн дэлхийн зах зээлд давамгайлдаг Хятад улс өөрийн нөөцийг АНУ-тай хийж буй худалдааны дайнд зэвсэг болгон ашиглаж байна. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлчээр Хятадын тал 7 төрлийн газрын ховор металлын экспортод хязгаарлалт тогтоосон нь Д.Трампын засаг захиргаанаас Хятадын бараанд ногдуулсан нэмэлт татварын эсрэг хариу арга хэмжээ юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 5 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 14 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 23 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 28 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 47 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 7 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 12 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 17 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 23 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 43 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 30 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 14 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 21 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 34 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 42 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 47 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top