Дайны нөхцөл байдлаас үүдэн ариун цэврийн цаасыг хэт их хэмжээгээр худалдаж авахгүй байхыг Японы эрх баригчид иргэдэд хандан уриалжээ.
“Ариун цэврийн цаасны ихэнхийг дотооддоо үйлдвэрлэдэг. Дотоодоос цуглуулсан хаягдал цаас болон целлюлозыг ариун цэврийн цаас үйлдвэрлэхэд түүхий эд болгон ашигладаг тул Ойрх Дорнодын нийлүүлэлтээс бараг хамаарахгүй” гэж тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам X нийгмийн сүлжээнд мэдэгджээ. Мөн компаниуд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хангалттай нөөц хүчин чадалтай гэдгийг онцолсон байна.
Ираныг тойрсон нөхцөл байдал болон бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол үүсээд буй энэ үед уг мэдэгдлийг гаргажээ.
РИА Новости



