x

Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа

Беларусийн эсрэг Америкийн хоригийг зөөлрүүлсний хариуд Беларусийн удирдагч Александр Лукашенко 250 улс төрийн хоригдлыг шоронгоос сулласан тухай Вильнюс дахь АНУ-ын ЭСЯ өчигдөр мэдээллээ. Суллагдсан хүмүүсийн 235 нь Беларусьт үлдэж, бусад нь Литва улс руу явжээ.

Лукашенко болон АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Жон Коул нар Минск хотноо хэлэлцээ хийсний дараа хоригдлуудыг суллахаар шийдвэрлэсэн байна.

Өмнө нь 2025 оны 12 дугаар сард Америкийн албаны хүмүүс Лукашенкотой уулзаж, Америкийн хоригийг зөөлрүүлнэ гэж мэдэгдсэний дараа Беларусийн тал 123 улс төрийн хоригдлыг суллаж, Украин, Литва руу илгээсэн билээ. Беларусийн хүний эрхийг хамгаалах “Вясна” байгууллагын мэдээллээр, өчигдөр хоригдлуудыг суллахаас өмнө Беларусьт улс төрийн хэргээр нийт 1100 гаруй хүн хоригдож байжээ. Суллагдсан хүмүүсийн дотор “Вясна” гэдэг сайн дурынхны сүлжээний зохицуулагч Марфа Рабкова байв. Түүнийг 2020 оны есдүгээр сард баривчилж, “хэт даврах үзлийг сурталчилсан” гэх зүйл ангиар 14 жил 9 сарын хорих ялаар шийтгэжээ.

Олон тооны хоригдлыг сулласны хариуд Америкийн тал Белинвестбанк, Беларусийн Сангийн яам, Хөгжлийн банкинд тавьсан хоригуудыг сулруулахыг зөвшөөрсөн байна. Мөн "Беларуськалий", "Агророзквит" компаниудын эсрэг авсан хоригийг бүрэн цуцалжээ.

Ж.Коулын ярьснаар, Лукашенко ойрын үед АНУ-д айлчилж магадгүй байна. Энэ нь олон жилийн турш үргэлжилсэн тусгаарлагдмал байдлаас гарч, Барууны улсуудтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж буй Лукашенкогийн хувьд чухал алхам болно.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 45 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top