x

Иран улс Персийн булангийн орнууд руу пуужин, дроноор дахин цохилт өглөө

Иранаас Персийн булангийн орнууд нисгэгчгүй онгоцууд, баллистик пуужингуудаар дахин довтолсон тухай цохилтод өртсөн орнууд лхагва гарагт мэдэгджээ.

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод амдан сөнөөсөн пуужингуудын хэлтэрхий орон сууцны дүүрэгт унасны улмаас дөрвөн хүн гэмтэж шархадсан гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Пуужингийн хэлтэрхий мөн Эр-Рияд хотоос урагш орших нефть боловсруулах үйлдвэрийн ойролцоо унажээ. Түүнчлэн Саудын Арабын зүүн хэсэгт орших хийн үйлдвэрийн ойролцоо нэг дроныг устгасан гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлсэн байна.

Катарын эрх баригчдын мэдээлснээр, Рас-Лаффан аж үйлдвэрийн бүсэд орших тус улсын нефть, хийн үйлдвэрийн гол цогцолборуудын нэг цохилтод өртөж, гал гарсан ч хяналтад авчээ. Рас-Лаффан дахь үйлдвэрт “ихээхэн хохирол” учирсан боловч ажилтнуудаас гэмтэж шархдаагүй гэж төрийн өмчит нефть, хийн “QatarEnergy” компани мэдэгдсэн байна. Катарын Гадаад хэргийн яам уг үйл явдлыг “Ираны балмад халдлага”, “үндэсний аюулгүй байдалд шууд учирч буй аюул” гэж тодорхойлжээ.

АНЭУ-д мөн Иранаас нисгэсэн дрон болон пуужингуудыг амдан сөнөөхийн тулд агаарын довтолгооноос хамгаалах системийг ажиллуулсан гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Үүнээс хэдэн цагийн өмнө АНУ-тай хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй Израил улс дэлхийд хамгийн томд тооцогддог хийн орд болох “Өмнөд Парс”-т цохилт өгчээ. Энэхүү ордыг Иран Катар улстай хамтран ашигладаг байна. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан уг ордод цохилт өгсөн нь “хяналтаас гарсан үр дагаварт” хүргэнэ гэж анхааруулжээ. Уг ордоос Ираны дотоодын хийн хэрэгцээний 70 орчим хувийг хангадаг байна.

Үүний зэрэгцээ Катар улс Ираны цэргийн атташе болон аюулгүй байдлын асуудал хариуцсан атташег “үл таашаагдах этгээдээр” /persona non grata/ зарлажээ. Тэд 24 цагийн дотор манай улсыг орхин явах ёстой гэж Катарын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Иранаас удаа дараа цохилт өгсөн учир ийм шийдвэр гаргажээ.

АНУ, Израил хамтран хоёрдугаар сарын 28-нд Иранд агаараас цохилт өгсөн. Үүний дараа Иранаас Персийн булангийн бүс нутаг дахь хөрш орнууд руугаа пуужин, дрон ашиглан довтолж эхэлжээ. Ираны эрх баригчид мэдэгдэхдээ, бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудыг онилон довтолсон гэсэн байна.

Ираны цохилтод мөн Персийн булангийн хэд хэдэн улсын нефть хадгалах байгууламжууд, нефть тээвэрлэгч хөлөг онгоцууд өртсөн байна. Байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Азербайжан болон Европын Холбоонд багтдаг Кипр мөн Ираны довтолгоонд мөн өртжээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 46 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 0 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 8 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 46 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 3 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top