x

Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа

Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн /ҮАБЗ/нарийн бичгийн дарга Али Ларижани Израилын халдлагад өртөж амиа алдсаныг тус улсын Засгийн газар өчигдөр буюу мягмар гарагт баталжээ. Дайн эхэлснээс хойш ийнхүү тус улсын хамгийн өндөр албан тушаалтан амиа алдлаа. Ираны шинэ Дээд удирдагч зуучлагч талуудын дэвшүүлсэн хурцадмал байдлыг намжаах саналыг хүлээж авахаас татгалзжээ.

А.Ларижани бол Ираны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан бөгөөд таалал төгссөн Дээд удирдагч Аятолла Али Хаменеи, түүний хүү Можтаба нарын итгэлт хүн байв. Тэрбээр улс төрийн фракцууд болон гадаадын дипломатчидтай прагматик харилцаа тогтоосон нэгэн байжээ.

Ларижани амиа алдсаныг Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл баталсан байна. Даваа гарагийн шөнө Израилын цохилтод өртөн А.Ларижанигийн хүү болон түүний орлогч Алиреза Баят нар мөн амиа алджээ.

Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхлээд гурван долоо хоног гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд бүс нутгийг хамарсан энэхүү мөргөлдөөн намжих төлөвгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэх хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангахад цэргийн тусламж үзүүлэх хүсэлтийг нь хүлээж аваагүй холбоотнуудаа удаа дараа шүүмжилжээ.

Нэрээ нууцалсан Ираны өндөр албан тушаалтны мэдээлснээр, шинэ Дээд удирдагч Можтаба Хаменей гал зогсоох, хурцадмал байдлыг намжаах талаар Гадаад хэргийн яамаар дамжуулан ирүүлсэн саналуудыг хүлээж аваагүй байна. Тэрбээр томилогдсоноосоо хойш гадаад бодлогын асуудлаарх анхны хуралдаанд оролцохдоо "АНУ болон Израил өвдөг сөхрөн ялагдлаа хүлээн зөвшөөрч, дайны нөхөн төлбөр төлөх хүртэл энх тайван тогтоох цаг ирэхгүй" гэж мэдэгдсэн байна. Гэхдээ хуралдаанд биеэр оролцсон уу, эсвэл цахимаар оролцсон уу гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт эцгийнхээ халааг авснаасаа хойш олон нийтийн өмнө гарч ирээгүй байгаа юм.

Дэлхий даяар хэрэглэж буй газрын тосны тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа бөгөөд Ираны тал "АНУ болон Израилын танкерууд руу халдана" гэж сүрдүүлсэн хэвээр байна. Үүний улмаас газрын тосны үнэ огцом өслөө.

АНУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний төвийн тэргүүн Жозеф Кент мягмар гарагт албан тушаалаасаа огцорсон нь АНУ Иран руу довтлох үндэслэлээ тайлбарлахад хүндрэлтэй байгааг илтгэв. Ж.Кент огцрох өргөдөлдөө "Иран улс манай үндэстэнд ямар ч бодитой аюул занал учруулаагүй" гэж бичжээ.

НАТО-гийн холбоотнуудын ихэнх нь энэ мөргөлдөөнд оролцох хүсэлгүй байгаагаа илэрхийлснийг Д.Трамп "маш мунхаг алдаа" гэж мэдэгдсэн юм. Тэрбээр нийгмийн сүлжээндээ "Бидний цэргийн ажиллагаа маш их амжилттай явагдаж байгаа тул НАТО-гийн тусламж бидэнд хэрэггүй" гэж бичээд Япон, Австрали, Өмнөд Солонгосыг мөн дурджээ.

Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас өгсөн ярилцлагадаа "Ормузын хоолойг хамгаалахын тулд иргэдийнхээ амийг эрсдэлд оруулахыг хэн ч хүсэхгүй байна. Хүнс, эрчим хүчний хямралаас сэргийлэхийн тулд дипломат арга замыг хайх ёстой" гэв.

Ираны тал Арабын Нэгдсэн Эмират Улсын газрын тосны байгууламжуудад дахин цохилт өгсний улмаас мягмар гарагт газрын тосны үнэ 3 хувиар өсөв. Хоёрдугаар сарын 28-нд дайн эхэлснээс хойш үнэ 45 орчим хувиар өссөн нь дэлхий даяар инфляцыг дахин хөөргөх аюулыг дагуулж байна. Хэрэв дайн зургаадугаар сар хүртэл үргэлжилбэл олон арван сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюултайг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс анхаарууллаа.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 41 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 46 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 50 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 57 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 59 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 4 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 8 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 11 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 28 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 42 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 46 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 49 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 2 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 8 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 10 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 17 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 23 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 30 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top