x

Куба улс даяар цахилгаан тасарч, 10 сая хүн гэрэлгүй болжээ

Куба даяар цахилгаан эрчим хүч тасарсны улмаас тус улсын нийт хүн ам буюу 10 орчим сая хэрэглэгч тог цахилгаангүй болсон тухай цахилгаан шугам сүлжээний UNE оператор компани өчигдөр мэдээлжээ.

Эрчим хүчний хангамжийг сэргээх арга хэмжээ авч байна гэж тус компанийн Х нийгмийн сүлжээн дэх хуудсанд бичсэн байна. Харин Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн блэкаут буюу орон даяар тог тасрахаас өмнө хэдэн хоногийн турш олон цагаар цахилгаан тасалж байжээ.

АНУ-ын эрх баригчид Кубад нефть нийлүүлэхийг хориглосны улмаас тус улсад эдийн засаг, эрчим хүчний гүнзгий хямрал нүүрлэсэн байна. Тус улсад газрын тосоор ажилладаг хуучирсан технологи бүхий цахилгаан станцууд байдаг. Саяхныг хүртэл Кубад нефть нийлүүлдэг гол улс байсан Венесуэл рүү АНУ довтолж, ерөнхийлөгч Н.Мадурог баривчлан авч явснаас хойш Венесуэл улс нийлүүлэлтээ зогсоосон юм. Ройтерсийн мэдээнд дурдсанаар, он гарснаас хойш Кубын боомтуудад ердөө хоёрхон жижиг танкер ирсэн байна. Нэг нь нэгдүгээр сард Мексикээс нефть, нөгөө нь хоёрдугаар сард Ямайкаас шингэрүүлсэн хий ачиж иржээ.Үүнтэй холбоотойгоор Кубад нефть нийлүүлэхээр завдсан улс орнуудад өндөр татвар ногдуулна гэж Вашингтон сүрдүүлсэн байна.

Үүний хариуд Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель хэлэхдээ, АНУ-ын энэ бүслэн хаалт бол геноцид хийхэд чиглэсэн фашист үйлдэл гэжээ. Харин 13-ны өдөр тэрбээр мэдэгдэхдээ, АНУ-тай хэлэлцээ хийж эхэлсэн гэлээ.

Мөн Кубын засгийн газрын шадар сайд Оскар Перес-Олива өчигдөр телевизийн NBC News сувагт ярилцлага өгөхдөө “Куба улс АНУ-ын компаниуд болон АНУ-д амьдардаг кубачуудтай худалдааны уян хатан харилцаа тогтооход бэлэн байна” гэжээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 40 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 45 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 49 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 56 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 9 цаг 58 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 3 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 7 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 10 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 27 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 41 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 45 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 48 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 1 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 7 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 9 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 14 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 16 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 22 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 29 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top