x

Оскарын 98 дахь наадам эхэлж, эхний ялагчид тодорлоо

Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох Оскарын 98 дахь наадам АНУ-ын Лос Анжелес хотын Долби театрт эхэлж, 2025 онд дэлгэцнээ гарсан шилдэг кино бүтээлүүдийг шалгаруулж байна. Ёслолыг хошин урлагийн жүжигчин Конан О’Брайен хөтөлж, нийт 24 төрөлд шагнал гардуулна.

Энэ жилийн наадамд хамгийн олон нэр дэвшилт авсан бүтээл бол Sinners кино бөгөөд 16 номинацид нэр дэвшиж, өрсөлдөөнийг тэргүүлж байна.

Ёслолын эхний шагналууд тодроод эхэлсэн бөгөөд шилдэг туслах эрэгтэй жүжигчин-ээр One Battle After Another киноны дүрээр Шон Пенн, шилдэг туслах эмэгтэй жүжигчин-ээр Weapons киноны дүрээр Эми Мэдиган тодорчээ.

Мөн энэ удаагийн наадмаас кино урлагт анх удаа “Кастинг” төрөл нэмэгдсэн бөгөөд анхны ялагч нь One Battle After Another киноны кастинг найруулагч Кассандра Кулукундис болж байна.

Одоогоор шалгарсан шилдэгүүд:

  • Шилдэг туслах эрэгтэй жүжигчин: Шон Пенн, One Battle After Another

  • Шилдэг туслах эмэгтэй жүжигчин: Эми Мэдиган, Weapons

  • Шилдэг анхны зохиол: Райан Куглер, Sinners

  • Шилдэг зохиолоос хөрвүүлсэн кино: Пол Томас Андерсон, One Battle After Another

  • Шилдэг хүүхэлдэйн кино: Kpop Demon Hunters

  • Шилдэг хүүхэлдэйн богино хэмжээний кино: The Girl Who Cried Pearls

  • Шилдэг хувцасны загвар: Кейт Хоули, Frankenstein

  • Шилдэг продакшн дизайн: Тамара Деверелл болон Шейн Вьеау, Frankenstein

  • Шилдэг нүүр хувиргалт, үс засалт: Майк Хилл, Жордан Самуэл болон Клоина Фюрей, Frankenstein

  • Шилдэг кастинг: Кассандра Кулукундис, One Battle After Another

  • Шилдэг амьд дүрийн богино хэмжээний кино (тэнцсэн): The SingersTwo People Exchanging Saliva

  • Шилдэг визуал эффект: Жо Леттери, Ричард Бэнехам, Эрик Сайндон болон Даниэл Барретт, Avatar: Fire and Ash

Эдгээр бүтээлүүд нь жүжигчдийн авьяас, продакшн дизайн, техник, визуал эффектийн өндөр түвшин болон кино урлагийн олон талын ур чадварыг харуулж байна.

Оскарын наадам үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн гол шагналуудын эзэд ёслолын үеэр тодорно. Харин үзэгчдэд бол, эхний шагналуудын ачаар наадам эхэлсэн цагаас нь л сонирхол, догдлол дүүрэн болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 42 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top