x

Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа

Гуравдугаар сарын 12–13-ны өдрүүдэд Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал улам хурцдаж, АНУ, Израиль, Иран зэрэг улсын оролцсон цэргийн ажиллагаа, тээвэрлэлтийн саатал, дэлхийн зах зээлд нөлөөлөх үйл явдал зэрэгцэн өрнөв. Бүс нутгийн хурцадмал байдал зөвхөн цэргийн хүрээнд хязгаарлагдахгүй дэлхийн эдийн засаг, эрчим хүчний зах зээлд шууд нөлөөлж эхэлжээ.

Персийн булан болон Ормузын хоолой орчимд газрын тос тээвэрлэж байсан хэд хэдэн танкер халдлагад өртсөн нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом өсөхөд хүргэлээ. Нэг баррель газрын тосны үнэ 100 ам.доллар давж, эрчим хүчний зах зээлд сүүлийн жилүүдийн томоохон савлагаа үүсэв. Ираны тал Ормузын хоолойг хаах бодлогоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн нь нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж буйг харуулж байна. Энэхүү хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг орчим дамждаг стратегийн чухал гарц юм.

Цэргийн хувьд Израилийн тал Ираны цөмийн болон цэргийн байгууламж руу цохилт өгч, АНУ бүс нутгийн цэргийн хүчээ нэмэгдүүлж, агаарын болон далайн хамгаалалтаа чангатгав. Үүний хариуд Иран Америкийн цэргийн баазууд болон дэд бүтцийн байгууламж руу пуужин, дроны довтолгоо хийсэн бөгөөд бусад Персийн булангийн орнуудын боомт, шатахууны агуулах руу ч халдсан талаар мэдээлэл гарсан. Саудын Араб, Бахрейн зэрэг улс агаарын довтолгооны хамгаалалтаа нэмэгдүүлж, пуужин болон дроны халдлагыг таслан зогсоох ажиллагаа явуулсан байна.

Цэргийн үйл ажиллагаа газрын тосны нийлүүлэлтэд шууд нөлөөлж, олон улсын зах зээлд нийлүүлэлтийн тасалдал үүсэв. АНУ газрын тосны стратегийн нөөцөөс 172 сая баррель нефть гаргаж үнийн өсөлтийг сааруулах арга хэмжээ авч, Олон улсын эрчим хүчний агентлагтай зөвшилцөн 400 сая баррель газрын тос гаргах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Зах зээлд үүссэн эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах энэ арга хэмжээ нь ирэх долоо хоногоос 120 хоногийн турш үргэлжлэх юм.

Газрын тосоос гадна Ормузын хоолой хаагдсанаар химийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бараа, бусад импорт-экспортын тээвэр саатаж, дэлхийн хангамжийн сүлжээнд нөлөөлж эхэлсэн. Танкерын хөдөлгөөн саатсан нь далайн тээврийн ачааллыг нэмэгдүүлж, хөлөг онгоцны түрээс, даатгалын үнийн өсөлтөд хүргэжээ.

Дэлхийн санхүүгийн зах зээлд мөн савлагаа үүсэж, эрчим хүч импортлогч олон улсын эдийн засагт дарамт нэмэгдэх эрсдэл бий болж болов. Нефтийн үнэ өссөн нь шатахууны үнийг дагуулан үйлдвэрлэл, тээвэр, логистикт нөлөөлөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Үүнтэй холбоотойгоор АНУ цэргийн ажиллагааг үргэлжлүүлж, стратегийн нөөцөөс нефть гаргах бодлого барьж байна. Их Британи, Япон, Өмнөд Солонгос далайн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг чангатгаж, Европын холбоо дипломат арга хэмжээг эрчимжүүлж байна. Хятад, Энэтхэг зэрэг газрын тос их импортлогч орнууд хувийн нөөц, худалдан авалтын стратеги боловсруулж, дэлхийн эрчим хүчний зах зээлд үүсэх тодорхойгүй байдлыг багасгах арга хэмжээ авч байна.

Ийнхүү гуравдугаар сарын дунд үеийн байдлаар Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн зөвхөн цэргийн хүрээнд бус дэлхийн эрчим хүч, эдийн засаг, тээвэр, санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөөлж буй томоохон геополитикийн хямрал үүсээд байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 9 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 1 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 4 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 12 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top