x

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцлоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Булонь-Биянкур хотноо энэ сарын 10-нд болсон Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний хоёрдугаар уулзалтад оролцов.

Франц улс болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA) хамтран зохион байгуулсан уулзалтаар цөмийн эрчим хүчний уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад оруулах хувь нэмэр, эрчим хүчний төслүүдийн санхүүжилт, дэвшилтэт технологи, аюулгүй байдал, салбарын стандарт, хяналт шалгалтын тогтолцоог харилцан үялдуулах замаар олон улсын стандарт боловсруулан жигдрүүлэх, жижиг модульт реактор болон цөмийн станцын түлшний нийлүүлэлт, салбарын хүний нөөц зэрэг асуудлыг төр, аж үйлдвэр, олон улсын байгууллага, шинжлэх ухааны салбар, төрийн бус байгууллагын төлөөлөгчид олон талаас хэлэлцэв.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уулзалтыг нээж хэлсэн үгэндээ цөмийн эрчим хүч улс орны стратегийн бие даасан байдал, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чухал холбогдолтой болох, салбарын тогтвортой байдалд түлшний баталгаатай нийлүүлэлт чухал холбогдолтой онцолж, уран олборлодог олон улс байгаа, тухайлбал ураны олборлолтоо өргөжүүлэхээр буй Монгол Улс, Казахстан Улсыг онцлон дурдаж, цөмийн салбарын тогтвортой байдалд түлшний нийлүүлэлт нэн чухал үүрэгтэй ба нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, энэ чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.

Энэхүү дээд хэмжээний уулзалтад 60 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, Засгийн газрын гишүүн сайд, олон улсын байгууллагуудын удирдлага, аж үйлдвэр, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцон цөмийн эрчим хүчний ирээдүй, бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, хэлэлцлээ. Сайд Б.Батцэцэг нээлтийн хуралдаанд оролцож, Монгол Улсын эрчим хүчний төлөв, цөмийн эрчим хүчний талаарх байр суурийг олон улсын хамтын ажиллагаатай уялдуулан танилцуулж, манай улсын хувьд эрчим хүчний аюулгүй байдал нь нэн чухал болохыг тэмдэглэн аюулгүй, тогтвортой, хямд цөмийн эрчим хүчний хөгжлийг Парисын хэлэлцээрийн уур амьсгалын зорилтуудтай уялдуулах нь чухал болохыг илэрхийлэв.

Дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Францын Европ, Гадаад хэргийн сайд Жан Ноэль Барротай хоёр талын уулзалт хийж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны төслүүд, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан санал солилцов. Уулзалтаас “Хямд, аюулгүй цөмийн эрчим хүчийг хүн бүрийн төлөө” тунхаглал болон цөмийн эрчим хүчний салбарын санхүүжилтийн тухай хамтарсан мэдэгдэл баталсанд Монгол Улс нэгдэн оров гэж ГХЯ-наас мэдээлэв.

 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 13 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 22 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 31 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 37 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 1 цаг 55 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 15 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 21 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 26 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 31 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 2 цаг 51 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 38 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 22 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 30 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 43 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 23 цаг 50 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 23 цаг 55 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top