x

УИХ-ын төлөөлөгчид Бутаны Хаант Улсад анх удаа парламентын түвшинд айлчиллаа

Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Куэнгагийн урилгаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн тэргүүтэй төлөөлөгчид Бутаны Хаант Улсад энэ сарын 1-6-нд айлчиллаа.

Үндэсний Ассамблейн дарга Лунгтэн Доржи бүлгийн дарга Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн, дэд дарга Б.Баярбаатар, тус бүлгийн гишүүн О.Саранчулуун, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн, Ж.Золжаргал нарыг хүлээн авч уулзах үеэр хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэгтэйг онцолсон. Ийнхүү энэ удаагийн хийж буй хариу айлчлал нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж байна хэмээн тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүд 2026 оны гуравдугаар сарын 3-нд Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт бараалхав. Энэ үеэр Бутаны Хаант Улсын ирэх 50 жилийн хөгжлийн төлөвлөгөөг Цог Жавхлант Хаан дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсад 2024 онд хийсэн төрийн айлчлалын үеэр монголын ард түмэн элгэмсгээр хүлээн авсныг дурдлаа. Тэрбээр хоёр улсын парламентын түвшний анхны айлчлалыг хийж буй Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дарга С.Цэнгүүн тэргүүтэй төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, айлчлалд нь амжилт хүсэв.

Хоёр улс нь их гүрний дунд байрладаг далайд гарцгүй, хөгжиж буй орнууд гэдгээрээ ижил төстэй. Түүнчлэн ёс заншил, соёл, шашин шүтлэг, нэршлийн хувьд ч нийтлэг талтай олонтойг талууд онцолсон. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэлийн хамтын ажиллагаа нь нийгэм, эдийн засагт тулгарч буй сорилт бэрхшээлийг амжилттай даван туулж, тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. Энэ талаар Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгайд бараалхах үеэр ярилцаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн чухлыг онцлов.

Монгол Улсын Их Хурлын гишүүд тус улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн сайд Лионпо Юнтэн Фунтшотой албан уулзалт хийлээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох боломжтой гэдэгт талууд санал нийлэв. Энэхүү салбарт манай улс түүхий эдийн хангалттай нөөцтэй тул мах, махан бүтээгдэхүүнийг Бутаны Хаант Улсад экспортлоход бэлэн байгаагаа илэрхийлэв.

Тус улсын хязгаар нутгийн малын удам угсааг сайжруулах зорилгоор манай улс 2024 онд 10 монгол банхар, 300 сарлаг, 400 хонь, 300 адууны хөлдөөсөн эсийг тус улсад хандивласан бөгөөд үүний үр дүнд хоёр сарлагийн төл бойжсон тухай мэдээлэлтэй байна. Түүнчлэн монголын уламжлалт гар урлалыг түгээн дэлгэрүүлэх хүрээнд монгол гутал урлаачид Бутаны Хаант Улсад уламжлалт гутал урлах сургалтыг үе шаттай зохион байгуулсан талаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганболд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Айлчлалын хүрээнд Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблейн цөөнхийн төлөөлөл буюу Бутан Тэндрел намын удирдагч Пема Чевангтай албан уулзалт хийж, тус улсын хууль тогтоох дээд байгууллагын талаар дэлгэрэнгүй танилцуулж, талууд парламентын сонгуулийн тогтолцоо болон туршлагын талаар санал солилцсон.

Хоёр талын парламентын бүлгийн уулзалтаар Монгол, Бутан улс хоорондын газарзүйн алслагдмал байдал, визийн нөхцөлөөс шалтгаалан хоёр улсын иргэд харилцан зорчиход тодорхой хүндрэл гарч буйг дурдав. Иймд хоёр улсын ард иргэдийн харилцаа холбоог бэхжүүлэх, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, цаашлаад аялал жуулчлалын салбарыг шинэ түвшинд хүргэх чиглэлээр талууд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, өнгөрсөн 2025 оны наймдугаар сард Үндэсний Ассамблейн Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан юм. Хоёр улс 2012 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд “Найрамдалт хамтын ажиллагаа”-ны харилцаатай.

Энэхүү айлчлал нь тус улсад хэрэгжсэн парламентын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Өчигдөр 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Өчигдөр 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Өчигдөр 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Өчигдөр 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top