x

Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна

Японы Засгийн газар жуулчдын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор хилээр нэвтрэх журмыг хөнгөвчлөх үүднээс ихэнх гадаадын жуулчдыг биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна.

Ингэснээр 2028 оны санхүүгийн жилээс хэрэгжиж эхлэх JESTA буюу аяллын зөвшөөрлийн цахим системээр цуглуулсан мэдээлэлд үндэслэн жуулчдыг нэвтрүүлнэ гэж тус улсын цагаачлалын алба мэдээлжээ.

Нисэх онгоцны буудлуудын ачааллыг багасгахын тулд ийнхүү биечлэн шалгадгийг цуцалж байгаа нь олон улсын хэмжээнд тун ховор тохиолдол юм.

Японы Засгийн газар энэхүү системийг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд Цагаачлалын хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд хуулийн төслийг парламентын энэ удаагийн чуулганд өргөн барих ажээ.

Шинэ системд богино хугацааны визээс чөлөөлөгдсөн орнуудын жуулчид хамрагдах бөгөөд одоогоор 74 улс, бүс нутаг энэ шаардлагыг хангаж байгаа юм. Япон улс 2025 онд 42.7 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд үзүүлэлт бөгөөд 2030 он гэхэд 60 саяд хүргэх зорилт тавьжээ.

JESTA системээр жуулчид аяллын зорилгоо цахимаар урьдчилан мэдүүлэх бөгөөд цагаачлалын алба нэвтрэх зөвшөөрөл олгох эсэхийг шийднэ. Хугацаа хэтрүүлэн оршин суух магадлалтай иргэдэд онгоцонд суух зөвшөөрөл олгохгүй аж.

Одоогоор зарим нисэх буудалд зорчигчдын хурууны хээ, зургийг авдаг төхөөрөмжийг ашиглаж эхлээд байна. Энэхүү төхөөрөмж нь цагаачлалын болон гаалийн шалгалтыг нэгэн зэрэг гүйцэтгэдгээрээ давуу талтай. Шинэ журам хэрэгжиж эхэлснээр ямар нэгэн зөрчил илрээгүй тохиолдолд шууд нэвтрэх боломж бүрдэх юм. Харин сэжигтэй тохиолдол илэрвэл хяналтын ажилтнууд биечлэн шалгах ажээ.

Эх сурвалж: Kyodo 

Уг системийг одоогоор Нарита, Ханеда, Кансай, Фүкүока нисэх буудлуудад ашиглаж байгаа бөгөөд цаашид ашиглах буудлын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 22 цаг 45 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top