x

Кувейтийн компани Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны олборлолтоо бууруулна

Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн “Kuwait Petroleum Corporation” компани давагдашгүй хүчин зүйл үүссэнийг зарлаад, газрын тосны олборлолтоо бууруулна гэж мэдэгдлээ.

АНУ, Ираны зэвсэгт мөргөлдөөн ес дэх хоногтоо үргэлжилж байгаа нь Персийн булангийн бүс нутгаас нефть, хий зөөвөрлөхөд ноцтой саад учруулж байна. Дэлхий даяар экспортолж буй нефть ба шингэрүүлсэн шатдаг хийн 20 орчим хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой хаагдсанаар нөхцөл байдал үлэмж хүндэрчээ.

Кувейтийн компани түүхий нефтийн олборлолт ба боловсруулах хэмжээг бууруулна гэдгээ мэдэгдсэн боловч яг ямар хэмжээгээр бууруулах нь тодорхойгүй байна. Ташрамд дурдахад, Кувейт улс хоёрдугаар сард хоногт 2,6 сая баррель нефть олборлож байжээ. Олборлолтоо бууруулах шийдвэр нь урьдчилан сэргийлэх шинжтэй бөгөөд нөхцөл байдлаас хамааран шийдвэрээ эргэн харна гэж Kuwait Petroleum Corporation мэдэгдсэн байна.

Мэдэгдэлд дурдсанаар, Ираны зүгээс Ормузын хоолойгоор өнгөрөх хөлөг онгоцууд руу гал нээнэ гэж заналхийлсэн, Кувейтэд цохилт өгсөөр байгаа болон нефть ба нефть бүтээгдэхүүнийг тээвэрлэх хөлөг онгоцууд Персийн буланд олдохгүй байгаа зэргээс шалтгаалан Кувейтийн компани форс-мажор зарлажээ.

Kuwait Petroleum Corporation бол Ази руу нафта экспортолдог, баруун хойд Европ руу онгоцны түлш нийлүүлдэг хамгийн том компани юм. Нафта гэдэг нь нефть-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эд юм.

Одоогийн байдлаар Катарын Qatar Energy компани хийн нийлүүлэлтэд форс-мажор үүссэнийг зарлаад байна. Катар бол шингэрүүлсэн хийн экспортоор дэлхийд гуравдугаарт ордог улс юм. Мөн Саудын Арабын Saudi Aramco компани хамгийн том нефть боловсруулах үйлдвэрээ зогсоожээ.

Эх сурвалж: Kazinform 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 46 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 50 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 57 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 0 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 4 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 8 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 11 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 28 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 42 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 46 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 3 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 8 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 23 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top