x

Месси ирээгүй тоглолт "Ванкувер" багт 347 мянган долларын гарз авчирлаа

Канад улсын Британийн Колумб мужийн Дээд шүүхээс хөл бөмбөгийн “Ванкувер Уайткэпс" баг болон Хойд Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигт /MLS/ ногдуулсан 347 мянган долларын торгуулийг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.

2024 онд болсон Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээний нэгэн тоглолтод "Интер Майами" багийн довтлогч Лионел Месси ирж оролцоогүй гэсэн шалтгаанаар нэгэн иргэнээс шүүхэд нэхэмжлэл гаргасныг дахин хянан хэлэлцсэний эцэст дээрх шийдвэрийг гаргасан тухай The Athletic сонинд мэдээлсэн байна.

Тодруулбал, Л.Месси, Луис Суарес, Серхио Бускетс нар 2024 оны тавдугаар сарын 25-нд болсон уг тоглолтод оролцоогүй ажээ. Гэтэл тоглолтын зар сурталчилгааны материалуудад “Барселона”-д тоглож байсан дээрх хөлбөмбөгчдийн нэрс, дүр төрхийг өргөнөөр ашигласнаар “Ванкувер” баг тасалбарынхаа үнийг огцом өсгөсөн байна. Харин тоглолт болохоос хоёр хоногийн өмнө Месси, Суарес, Бускетс нар ирэх боломжгүй болсныг тус клуб мэдэгдээд, цэнгэлдэх хүрээлэнд зарж байсан хоол зуушны үнийг хямдруулах, дараагийн тоглолтуудыг үзэх үнэгүй тасалбарыг нөхөн төлбөр маягаар санал болгожээ.

Хэсэг хугацааны дараа Британийн Колумб мужийн нэгэн оршин суугч шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлдээ “Мессиг сурталчилсан тул би 404 доллароор хоёр ширхэг тасалбар худалдан авсан, энэ нь “Ванкувер”-ын талбайдаа хийдэг бусад тоглолтын тасалбараас 10 дахин илүү үнэтэй байсан” гэж дурдсан байна.  

Харин МLS лиг ба “Ванкувер Уайткэпс” баг эхэндээ уг гомдлыг үндэслэлгүй гэж мэдэгдсэн боловч дараа нь асуудлыг эв зүйгээр зохицуулахыг санал болгожээ. Одоо 347 мянган долларын торгуулийг буяны байгууллагуудад хандивлах гэнэ.     

Эх сурвалж: РИА Новости 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 45 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top