x

Ираны удирдагчдыг устгах стратегийн цаад шалтгаан юу вэ?

АНУ болон Израил улсууд Ираны зарим хэсэгт агаарын давуу байдлаа тогтоосноор өөрсдийн сөнөөгч онгоцуудаар хүссэн байндаа цохилт өгөх боломжтой болсноо мэдэгдсэн. Мөн тэд тагнуулын мэдээллийн давуу байдлаа ашиглан Ираны хэд хэдэн гол удирдагчдыг олж устгаж чадлаа.

Энэхүү ажиллагааны гол зорилго нь Ираны талд "төөрөгдөл, эмх замбараагүй байдал" үүсгэхэд чиглэж байна.

Ажиллагаа Дээд удирдагчийн ордон руу довтлохоос өмнө АНУ-ын Кибер командлал болон Израилын талын хакеруудын дайралтаар эхэлсэн. Энэ нь Ираны талыг юу болж байгааг ойлгох чадваргүй болгож, хоорондоо харилцах, хариу үйлдэл үзүүлэх боломжийг нь хаасан байна. Энэ давуу талаа ашиглан армийн ерөнхий штабын дарга, Батлан хамгаалахын сайд, Хувьсгалт гвардийн тэргүүн нарыг устгажээ. Тэднийг Тагнуулын төв газар (CIA) болон Моссад олон сарын турш мөрдсөн байна. Удирдлагуудыг нь үгүй хийснээр Иран улс нэгдсэн зохион байгуулалттай хариу барьж чадахгүйд хүрч байна. Одоогоор Ойрхи Дорнод даяар харваж буй пуужин, дронууд нь төвөөс өгсөн тушаал уу, эсвэл орон нутгийн командлагчид дур мэдэн шийдвэр гаргаж байна уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. АНУ болон Израил энэхүү цохилтуудаараа дамжуулан Ираны дэглэмийг дотроос нь нураах, эсвэл ард түмний бослогыг дэмжих замаар засаглалыг өөрчлөх горьдлого тээж байж болох юм. Ерөнхийлөгч Трамп зэвсгээ хаясан аюулгүй байдлын хүчнийхэнд өршөөл үзүүлнэ гэдгээ амлаж, ард түмнийг босохыг уриалсан.

Гол удирдагчид амиа алдсаны дараа Ахмад Вахиди Хувьсгалт гвардийн шинэ тэргүүнээр томилогдоод байна. Ахмад Вахиди нь Ираны дэглэмийн хамгийн хатуу үзэлтэй, барууны орнуудад хамгийн их "эрэн сурвалжлагддаг" хүчирхэг эрхмүүдийн нэг тул түүний томилгоо нь Ираны зүгээс авах хариу арга хэмжээ илүү нууцлаг, хатуу байх магадлалтай.

Ираны шинэ удирдлагууд дайныг үргэлжлүүлж дэглэмээ авч үлдэх үү, эсвэл АНУ-ын шаардлагыг хүлээн зөвшөөрч хэлэлцээрийн ширээнд суух уу гэдэг хэцүү сонголтын өмнө ирлээ. АНУ болон Израилын нэн тэргүүний зорилго бол Ираны дэглэмд аль болох их хохирол учруулах явдал бөгөөд хэрэв энэ нь засаглалын өөрчлөлтөд хүргэвэл тэд үүнийг таатай хүлээн авах болно. Гэвч үүний эрсдэл нь Ираны ард түмэн дээр буух аюултай байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 48 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 52 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 59 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 1 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 6 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 10 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 13 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 30 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 44 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 48 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 51 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 4 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 10 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 12 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 17 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 19 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 25 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 32 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top