x

Герман, Франц, Их Британи Ираны довтолгоог буруушааж, хамтарсан мэдэгдэл гаргалаа

Улс төр, эдийн засгийн хувьд хамгийн нөлөө бүхий Европын гурван улс болох Герман Франц Их Британийн /E3 бүлэг/ удирдагчид Ираны тал хариу цохилтууд өгч байгаатай холбогдуулан зохих хариу арга арга хэмжээг авахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдлээ. Уг хариу арга хэмжээ нь Ираны цэргийн чадавхыг сулруулах зорилготой ажээ. 

“Бид улс орнуудынхаа болон бүс нутаг дахь холбоотнуудынхаа ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг авна” гэж мэдэгдэлд дурдаад "энэхүү арга хэмжээ нь Ираны пуужингийн болон нисгэгчгүй онгоцуудын довтолгоог таслан зогсооход чиглэнэ" гэдгийг онцолжээ.

Бямба гарагт эхлүүлсэн АНУ, Израилын цохилтын хариуд Ираны тал АНУ-ын цэргийн баазууд байрладаг хөрш орнуудад, мөн Израилд өргөн хүрээтэй цохилт өгсөн юм. Европын удирдагчид энэ цохилтыг бодлогогүй, тэнцвэргүй гэж тодорхойлоод анхнаасаа цэргийн ажиллагаанд оролцоогүй Ойрх Дорнодын орнуудад цохилт өгсөнд гайхаж цочирдсон гэж мэдэгджээ. 

Ираны цохилтууд нь Е3-ынн ойрын холбоотон орнууды эсрэг чиглэсэн байсан бөгөөд бүс нутагт байрлаж буй цэргийн албан хаагчид, энгийн иргэдэд аюул учруулж байгааг хамтарсан мэдэгдэлд онцолжээ. Герман, Франц, Их Британийн удирдагчид цэргийн албан хаагчид, энгийн иргэдийг хамгаалах арга хэмжээг АНУ болон бүс нутгийн холбоотнуудтай хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер АНУ-ын хүсэлтийн дагуу Ираны пуужингийн объектуудад цохилт өгөхөд Британийн цэргийн баазуудыг ашиглахыг зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр Иран руу довтлох ажиллагаанд Их Британи оролцохгүй гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: Azertag 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 12 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд болж буй экологийн дээд түвшний уулзалтад оролцлоо 14 мин Нийслэл 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, Дулааны V цахилгаан станц болон трамвай төслийг санхүүжүүлнэ 16 мин А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжсэн ч хэлэлцүүлгийн шатанд засах зүйлс байна 16 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 18 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна 24 мин Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Казахстанд "Монголын сайхан орон" тоглолт болов 24 мин Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ 25 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 15 цаг 31 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 15 цаг 39 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 15 цаг 41 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 15 цаг 42 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 15 цаг 42 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 15 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 18 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 18 цаг 9 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 18 цаг 10 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 18 цаг 12 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 18 цаг 13 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top