x

“Korean Air” компани нүүрстөрөгчийн ялгарлыг 420 мянган тонноор бууруулснаа зарлалаа

“Korean Air” компани 2025 онд өмнөх оныхтой харьцуулахад нисэх онгоцны нислэгээс үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгарлыг 420,000 гаруй тонноор бууруулснаа хоёрдугаар сарын 27-нд зарлалаа.

Тус компанийн Түлшний менежментийн хорооны 2026 оны эхний улиралд хийсэн хурлын мэдээгээр, 2025 онд нисэх онгоцны нислэгээс үүссэн нүүрстөрөгчийн ялгаруулалт нийт 12,184,169 тонн болсон байна. Энэ нь өмнөх жил буюу 2024 онд 12,604,224 тонн байсантай харьцуулахад 420,055 тонн буюу 3.3 хувь буурсан үзүүлэлт юм. Өмнөх оныхтой харьцуулахад дотоодын болон олон улсын нислэгийн тоо нэмэгдсэн ч 2025 онд нийт нүүрстөрөгчийн ялгаралт буурсан нь анхаарал татаж байна. “Korean Air” компанийн 2025 онд хийсэн нийт нислэгийн тоо өмнөх оныхтой харьцуулахад ойролцоогоор 2.6 хувиар өсжээ.

Нисэх онгоц ашиглалтын үеийн нүүрстөрөгчийн ялгарлыг дэлхийн агаарын тээврийн салбарт түгээмэл хэрэглэдэг нүүрстөрөгчийн ялгаруулалтын коэффициентоор онгоцны үүсгэсэн түлшний зарцуулалтыг үржүүлж тооцдог. Энэхүү амжилтыг “Korean Air” компани шинэ онгоцыг ашиглалтад нэвтрүүлж, маршрутыг үр ашигтай зохион байгуулж, богино зайн оновчтой нислэг болон онгоцны буудлын сонголт, зорчигчийн ачаа тээш, ачааны жинг нарийн тооцоолж, онгоцны нисэх үеийн түлшний менежментийг нарийн зохион байгуулж, гаргасантай холбон тайлбарлаж байна. Тус компанийн хувьд “туйлын аюулгүй байдал” хэмээх үндсэн зарчмаа хадгалахын сацуу, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд хэсэг тус бүрээр онцлог ажлыг хэрэгжүүлж, холбогдох салбаруудын хоорондын уялдаа хамтын ажиллагааг хадгалах нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулсан гол хүчин зүйл гэж тооцогдож байна.

Үүний тулд дараах үндсэн хүчин зүйлсийг хэрэгжүүлжээ.

Шинэ онгоц нэвтрүүлэх, ашиглах: 2017 оноос хойш нэвтрүүлсэн онгоцны эзлэх хувийг нэмэгдүүлэх /2025 он гэхэд нийт нислэгийн 41.6 хувь/. Boeing 787-9 болон 787-10, Airbus A350, A321neo зэрэг өндөр үр ашигтай онгоцыг нэвтрүүлж нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах.

Эдийн засгийн хувьд үр ашигтай онгоцны хурдыг оновчтой болгох: Нислэгийн хугацаа, түлшний зарцуулалт зэрэг хүчин зүйлсийг цогцоор нь авч үзэн нислэгийн төлөвлөгөөнд эдийн засгийн хувьд оновчтой байхаар онгоцны хурдыг тохируулах.

Онгоцны ачааны жинг урьдчилан таамаглах нарийвчлалыг сайжруулах: Түлшний хэмжээг оновчтой болгохын тулд, бодит ачааны жинг зөв таамаглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулна.

Аяллын үеэр хамгийн богино нислэгийн замыг баталгаажуулах: Агаарын хөдөлгөөний хяналтын байгууллагатай хамтран хамгийн богино нислэгийн замыг баталгаажуулахын тулд тасралтгүй хүчин чармайлт гаргаж байна. Энэ нь бодит нислэгийн зайг багасгах замаар түлшний зарцуулалт болон нислэгийн хугацааг бууруулдаг.

Богино зайн оновчтой орлуулах нисэх онгоцны буудлыг сонгох: Аюулгүй байдлын стандартыг хангасан хамгийн ойрын нисэх онгоцны буудлыг нэн тэргүүнд тавина. Түлшний хэмжээг оновчтой болгох нь онгоцны жинг бууруулж, түлшний үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

Туслах хөдөлгүүрийн (APU) ажиллагааг багасгах: Хөөрөхөөс өмнө болон газардсаны дараа онгоцны APU-ийн ажиллагааг багасгах нь түлшний зарцуулалт болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулдаг.

Хөдөлгүүрийг давтамжтай угааж цэвэрлэх, хөдөлгүүрийн эд ангиудыг нарийвчлалтай тохируулах: Онгоцны хөдөлгүүрийн ажиллагааг сэргээх нь түлшний үр ашгийг сайжруулж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулдаг байна.

“Korean Air” нь мөн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд компанийн хэмжээнд үйл ажиллагааны системээ дахин зохион байгуулсан. Энэ нь нислэгийн үйл ажиллагаатай холбоотой бүх бүтцийн хоорондын нарийн уялдаа харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжих түлшний менежментийн системийг ажиллуулж байна. Түлшний менежментийн хороо улирал бүр нүүрстөрөгчийн бууралтын явцыг хянаж, ирээдүйн төлөвлөгөө боловсруулахын тулд хуралддаг. Цаашилбал, агаарын тээврийн компани нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах бодлогодоо ажилчдын дуу хоолойг тусгах, ажилчдын оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд үүнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулсан ажилтанг үнэлж, шинэ санаа гаргах уралдаан зохион байгуулах зэрэг багтаж байна.

Түүнчлэн түлшний менежментийн бүтцээ илүү үр дүнтэй сайжруулж, нарийн боловсруулсан өгөгдлийг ашиглах төхөөрөмжийг бий болгосон. Гараар оруулдаг байсан өгөгдлийг дижитал хэлбэрт оруулж, хиймэл оюун ухаан (AI) ашиглан өгөгдөл боловсруулах технологийг нэвтрүүлжээ. Үүнийг ашиглан онгоцонд ачих уух идэх зүйлсийн жингийн хэмжээг оновчтой тохируулж, зорчигч тээврийн ачаа тээшний жинд нөлөөлж буй хувьсагчдыг нарийн шинжлэх, урьдчилан таамаглах байдлаар ачаа тээшний жингийн зөрүүг бууруулахад ашигласан. Ялангуяа хиймэл оюун ухааныг ашигласан өгөгдлийг боловсруулах замаар зорчигчийн ачаа тээшний жинг нарийн таамагладаг энэхүү технологийг агаарын тээврийн холбоо болох SkyTeam-ийн зохион байгуулсан "2025 оны тогтвортой агаарын тээврийн" хурлын үеэр хиймэл оюун ухаан ашигласан шилдэг санал санаачлага болон шалгарч, "Өгөгдлийн ойлголт ба анхдагч" ангилалд шагнал гардаж авсан байна.

“Korean Air”-ийн төлөөлөгч "Компаний бүрэлдэхүүнүүдийхээ дунд нягт харилцаа холбоонд суурилсан сайн дурын оролцоо, хамтын ажиллагааны системийн ачаар бид нислэгтэй холбоотой нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж чадсан. Энэ жил ч гэсэн бид нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилгодоо хүрэхийн тулд чадах бүхнээ хийж, тогтвортой нислэгийн төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна" гэж мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top