x

Меланиа Трамп НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг даргална

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын гэргий Меланиа Трамп ирэх даваа гарагт болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн ээлжит хуралдааныг даргална. Энэ тухай мэдээллийг НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч Майк Уолц Х нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлжээ.

“АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп анх удаа Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг даргалан явуулна. Энэ нь ротацийн зарчмаар АНУ тус зөвлөлийг даргалж эхэлж буй эхний өдөр тохиож байна. НҮБ-ыг дахин агуу болгоцгооё” гэж М.Уолц бичсэн байна.

Меланиа “Хямрал сөргөлдөөний үе дэх хүүхэд, технологи, боловсролын асуудлуудыг” хөндөн үг хэлэх ажээ. Энэ бол аль нэг улсын төрийн тэргүүний гэргий Аюулгүй Зөвлөлийн хуралдааныг даргалж буй анхны тохиолдол” гэж Ройтерс агентлагийн мэдээнд дурдсан байна. Үүнтэй холбогдуулан The Guardian сонинд бичихдээ, АНУ-ын тэргүүн хатагтай асан Элеонора Рузвельт НҮБ-ын хүрээнд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг боловсруулахад оролцож байсныг сануулан дурджээ. Тус зөвлөлийн хуралдааныг ихэвчлэн элчин сайд эсвэл тухайн улсын засгийн газрын өндөр тушаалтан даргалан явуулдаг байна.

Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд анх ирсэн цагаасаа хойш НҮБ-ыг шүүмжилж, “энэ бол үр ашиггүй байгууллага, шинэчлэл хийх шаардлагатай” гэж байсан юм. Харин Меланиа Трамп Аюулгүй Зөвлөлийн хуралдааныг даргалах гэж байгаа тухайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик хэлэхдээ “энэ бол Аюулгүйн Зөвлөлийг ач холбогдлыг АНУ үнэлж буйг харуулж байна” гэжээ.

Д.Трамп өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын талаар аядуу зөөлөн өнгө аястай үг хэлэхдээ “бид НҮБ-ыг бэхжүүлнэ, санхүүгийн тал дээр тусална” гэж онцолсон байна.

Саяхан НҮБ-аас мэдээлснийг үзвэл, тус байгууллага энэ сард АНУ-аас 160 сая орчим долларын санхүүжилт авсан байна. Тус улсаас НҮБ-д төлөх татварын хэмжээ 4 тэрбум доллароос давжээ.

Эх сурвалж: DW 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 40 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 45 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 49 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 56 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 58 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 3 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 7 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 10 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 27 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 41 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 45 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 48 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 1 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 7 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 9 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 14 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 16 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 22 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 29 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top