x

АНУ, Ираны төлөөлөгчид Женевт хэлэлцээ хийж, ахиц гарчээ

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх АНУ, Ираны төлөөлөгчдийн ээлжит шууд бус хэлэлцээ Женев хотод болсон тухай уг уулзалтад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Оманы төлөөлөгч мэдэгдсэн байна.

“АНУ, Ираны төлөөлөгчид мэдэгдэхүйц ахицтайгаар өнөөдрийн уулзалтыг дуусгалаа” гэж Оманы Гадаад хэргийн сайд Бадр аль-Бусаиди онцолжээ. Тэрбээр мөн ирэх долоо хоногт Венад “техникийн түвшний” хэлэлцээ хийнэ гэдгийг мэдэгдсэн байна.

АНУ-ыг уг хэлэлцээнд Дональд Трампын тусгай элч нар болох Стивен Уиткофф, Жаред Кушнер нар, Ираныг Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар төлөөлөн оролцож байгаа юм.

Талууд хоёрдугаар сарын 26-ны өглөө, орой хоёр удаа хэлэлцээ хийжээ. Өглөөний уулзалтын дараа АНУ-ын төлөөлөгчид “сэтгэл дундуур” байсан хэдий ч орой хийсэн хэлэлцээг Уиткофф, Кушнер нар “нааштайгаар” үнэлсэн байна.

Өглөөний хурлын үеэр Ираны төлөөлөгчид АНУ-тай байгуулах цөмийн хэлэлцээрийн төслийг танилцуулсан гэж Катарын “Аль-Жазира” телевизээр мэдээлжээ. Тус телевизийн эх сурвалжуудын ярьснаар, Ираны тал уран баяжуулахаа түр хугацаанд зогсооход бэлэн байгаа бөгөөд цөмийн байгууламжаа татан буулгахаас татгалзаж байгаа аж. Ираны эрх баригчид ураны нөөцөө бага түвшинд бууруулах, мөн Олон улсын цөмийн энергийн агентлагийн төлөөлөгчдийг цөмийн байгууламжуудад нэвтрүүлэхэд бэлэн гэдгийн мөн мэдэгджээ.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 0 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 3 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top