x

Австралид "Хүн төрөлхтний хар хайрцаг" төсөл хэрэгжиж байна

Австралийн Тасмани арлын баруун хэсэгт “Earth’s Black Box” гэдэг нэртэй өвөрмөц төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үүнийг “хүн төрөлхтний хар хайрцаг” хэмээн нэрлэж байна. Энэхүү төслийг дэлхий дахинд соёл иргэншлийн сүйрэл нүүрлэсэн тохиолдолд өнөөгийн эрин үеийн дижитал баримтыг хадгалж үлдээх зорилгоор хэрэгжүүлж байгаа ажээ.

Геологийн хувьд тогтвортой, алслагдсан газарт ойролцоогоор 10 метр урттай цул ган байгууламж суурилуулж байгаа бөгөөд 7.5 см зузаан ханатай уг бүтцийг асар том боржин чулуун суурин дээр байрлуулж байгаа аж. Уг байгууламжийг эрс тэс нөхцөлийг тэсвэрлэж, олон арван жилийн турш гадны оролцоогүй ажиллана гэж зохион бүтээгчид нь найдаж байна.

Энэхүү төслийг Тасманийн их сургууль, Clemenger BBDO сурталчилгааны агентлаг болон The Glue Society уран бүтээлийн нэгдэл санаачилсан байна. Уг байгууламж нь нарны эрчим хүчээр ажиллах аж.

“Хүн төрөлхтний хар хайрцаг” дотор нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж, агаар ба далайн температур, далайн усны хүчилжилт, эрчим хүчний хэрэглээ зэрэг дэлхий болон нийгмийн байдлын үзүүлэлтүүдийг тасралтгүй бүртгэх мэдээлэл хадгалах системүүдийг байрлуулах гэнэ. Мөн улс төрийн шийдвэрүүд, мэдээ мэдээлэл, нийгмийн сүлжээний нийтлэлүүдийг хадгалж архивлах юм.

Хэрэв хүн төрөлхтөн асар том гамшигтай тулгарвал энэхүү “хар хайрцаг” нь болсон үйл явдлыг сэргээж, хямралын шалтгааныг ойлгоход дараагийн үед тусална гэж зохион бүтээгчид нь үзэж байна. Системийг бүрэн ажиллагаанд оруулах хугацааг энэ оноос хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ.

Эх сурвалж: BILD

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Grusso Lucas (152.233.20.7)
    HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service
    2026 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 40 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 45 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 49 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 56 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 58 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 3 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 7 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 10 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 27 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 41 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 45 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 48 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 1 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 7 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 9 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 14 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 16 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 22 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 29 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top