x

Германы Канцлер Ф.Мерц Бээжинд айлчилж, түншлэлээ бэхжүүлэхийг уриаллаа

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Фридрих Мерц Бээжинд хийж буй айлчлалынхаа үеэр хоёр талын түншлэл, яриа хэлэлцээг улам бэхжүүлэхийг уриаллаа. Энэхүү айлчлал нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улстай хийж буй худалдаанд үүссэн томоохон алдагдлыг багасгах, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Канцлерын хувиар Хятадад хийж буй түүний анхны айлчлалыг бизнесийн томоохон төлөөлөгчид дагалдан иржээ. Тэрбээр БНХАУ-ын удардагч Ши Жиньпинтэй уулзах үеэрээ өнгөрсөн онд Хятад улс Германы худалдааны хамгийн том түнш байсныг дурдаад, хоёр улсын "иж бүрэн стратегийн түншлэл"-ийг гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Ши Жиньпин Канцлерын хэлсэн үгийг таатай хүлээн авсан байна. Ф.Мерцийн хувьд Германы эдийн засагт улам бүр өгөөжгүй болоод байгаа хэдий ч тус улсын аж үйлдвэрийн гол ашиг сонирхлын цөм хэвээр буй эдийн засгийн харилцааг шинээр тодорхойлох амаргүй сорилттой тулгараад байгаа юм.

"Дэлхий ертөнц хэдий чинээ үймээн самуунтай, харилцан хамааралтай болно, төдий чинээ Хятад, Герман хоёр улс стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэх хэрэгтэй" хэмээн Ши Жиньпин хэлжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарын айлчлалын дараа хийж буй Германы Канцлерын энэхүү айлчлал нь Трампын засаг захиргаатай санал зөрөлдөөн улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор Европын удирдагчид Бээжинтэй тогтоосон хэлхээ холбоогоо бэхжүүлэхийг эрмэлзэж буй үед тохиож байна.

Сүүлийн хоёр жил үргэлжилсэн эдийн засгийн уналтаас дөнгөж сэргэж буй Германы сул эдийн засгийн хувьд Хятадын хэрэглэгчдийн асар том зах зээл чухал ач холбогдолтой байгааг энэхүү айлчлал харууллаа. Нөгөө талаас Германы бизнес эрхлэгчдийн дунд стратегийн хамааралт байдлыг багасгах буюу "эрсдэлээс бууруулах" стратегитай холбоотой түгшүүр нэмэгдэж буй үед уг айлчлал болж байна.

Ирэх долоо хоногт Вашингтонд айлчлах Ф.Мерц Хятадын компаниудыг Германд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг уриалсан боловч хоёр тал нөхцөл байдлыг бодитоор үнэлэх хэрэгтэйг онцолжээ.

Ф.Мерц мөн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзсан байна. Ф.Мерцтэй уулзахдаа Ли Чян Хятад улс автомашин, химийн үйлдвэрлэлээс гадна хиймэл оюун, био анагаах зэрэг шинээр гарч ирж буй салбаруудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Grusso Lucas (152.233.20.7)
    HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service
    2026 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 45 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top