x

В.Зеленский, Д.Трамп нар утсаар ярьж, гурван талт хэлэлцээний талаар ярилцжээ

Владимир Зеленский, Дональд Трамп нар лхагва гарагт утсаар ярьж, гуравдугаар сарын эхээр болох ёстой Орос-Украин-АНУ-ын гурван талт хэлэлцээний дараагийн үе шатны талаар хэлэлцжээ.

В.Зеленский нэгдүгээр сарын сүүлчээр Давост уулзсанаасаа хойш Д.Трамптай анх удаа утсаар ярьсан байна. Хоёр удирдагчийн яриа 30 минут үргэлжилжээ. Axios цахим хуудасны гурван эх сурвалжийн мэдээлснээр, яриа хэлэлцээ найрсаг, эерэг уур амьсгалд болсон байна. Д.Трампын тусгай элч нар болох Стив Уиткофф, Жаред Кушнер нар мөн уг ярианд оролцжээ. Тэд пүрэв гарагт Женевт очих бөгөөд тэнд Рустем Умеров тэргүүтэй Украины төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөсөн байна.

Кушнер, Уиткофф нар Женевт мөн Оросын тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй тусдаа уулзаж магадгүй тухай Axios-ын эх сурвалж хэлсэн байна. Ийм уулзалт болох магадлалтай байгаа тухай мөн Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийг эш татан мэдээлжээ.

Эх сурвалжуудын ярьснаар, В.Зеленский өмнөхийн адил Д.Трампт дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг дайныг зогсооход шахаж чадах цорын ганц хүн нь Америкийн Ерөнхийлөгч гэдгийг хэлсэн байна. “Дараа нь Зеленский дайн энэ жил дуусна гэж найдаж байгаагаа хэлсэн бол Трамп хариуд нь дайн хэтэрхий удаан үргэлжилж байна хэмээн хэлээд, дайныг нэг сарын дотор дуусгахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн” гэж Axios-ын эх сурвалж ярьжээ.

Эх сурвалж: BBC 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 46 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top