x

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль бүх насаар хорих ялыг давж заалдлаа

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль онц байдал зарлаж, үймээн самуун дэгдээж, бослого зохион байгуулсан хэрэгт буруутай гэж үзэн өөрт нь оноосон бүх насаар нь хорих ял шийтгэлийг давж заалджээ.

Сөүл хотын Төв дүүргийн шүүхээс түүнийг 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдөр цэргийн байдал тогтоох замаар бослогод турхирсан хэрэгт буруутгаж, бүх насаар хорих ял оноосноос хойш тав хоногийн дараа түүний өмгөөлөгчид ийнхүү давж заалдах гомдлыг албан ёсоор гаргасан байна.

Бид энэхүү шийдвэртэй холбоотой асуудлуудыг зөвхөн шүүхийн тэмдэглэлд төдийгүй ирээдүйн түүхэн баримтуудад тодорхой тэмдэглэн үлдээхийг өөрсдийн үүрэг гэж үзэж байна. Бид тусгай прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн маргаантай шийдвэрийн цаадах улс төрийн зорилгын талаар дуугүй өнгөрөхгүй" хэмээн түүний өмгөөлөгчид мэдэгджээ.

Сөүлийн Төв дүүргийн шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт шийдвэрээ гаргаж, Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль онц байдал зарласныхаа дараа парламентын үйл ажиллагааг саатуулах зорилгоор Үндэсний ассамблей руу цэрэг илгээсэн нь Үндсэн хуульд заасан "төрийн эсрэг бослого" гэх тодорхойлолтод бүрэн нийцэж байна гэж мэдэгджээ.

Уг хэрэгт Юн Сог Ёлоос гадна өөр долоон хүн ял сонссоны дотор Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён 30 жил, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Чо Жи Ху 12 жил, Сөүл хотын Цагдаагийн газрын дарга асан Ким Бун Сик 10 жилийн хорих ял оноосон байна.

Үүнээс гадна Юн Сог Ёль өнгөрсөн онд өөрийг нь баривчлах ажиллагаанд ажилд саад учруулсан хэргээр таван жил хорих ял сонсоод байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 48 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 52 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 59 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 1 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 6 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 10 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 13 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 30 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 44 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 48 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 51 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 4 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 10 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 12 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 17 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 19 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 25 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 32 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top