x

Италид өвлийн олимпын хаалтын ажиллагааны онцлох агшнууд

Хоёрдугаар сарын 22-ны үдэш "Милан-Кортина-2026" өвлийн XXV дугаар Олимпын наадмын хаалтын ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр болсон тус наадмын хаалтын ёслолын гол үйл явдлуудыг гэрэл зургаар тоймлон хүргэж байна.

Энэ удаагийн Олимпод Норвегийн баг тамирчид бусдаас хол тасархай түрүүлж, медалийн чансааг тэргүүллээ. Тэд 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл, нийт 41 медальтайгаар Олимпын дэвжээг эзэгнэв.

В Италии прошла церемония закрытия Олимпийских игр. Как это было (фото)Удаах байруудад АНУ-ын шигшээ  12  алт ба мөнгө, 9 хүрэл медальтайгаар  шалгарав. Топ-3-ыг 10 алт, 7 мөнгө, 3 хүрэлтэй Нидерланд  мөн зохион байгуулагч улс Итали 10 алт, 6 мөнгө, 14  хүрэл хүрэл медаль тус тус хүртжээ.

Өвлийн Олимпын наадмын турш нийт 116 багц медалийн төлөө тамирчид хурд хүчээ сорьсон байна.

Хаалтын ёслол Верона хотын алдарт Arena di Verona амфитеатрт болсон нь онцлог байв. Манай эриний I зуунд баригдсан энэхүү түүхэн байгууламжид болсон ёслолын тасалбар 950 еврогоор үнэлэгджээ. Өмнө нь бид энэ олимпийн тоглолтын медалиуд хамгийн өндөр үнэтэй байсныг өгүүлсэн билээ. 

В Италии прошла церемония закрытия Олимпийских игр. Как это было (фото)Ёслолын эхэнд үзэгчдийн өмнө дуурийн баатрууд гарч ирэн, Ж.Вердийн алдарт "Травиата" дуурийн аялгуугаар арга хэмжээг нээлээ.

Ёслолын албан ёсны хэсэгт Олимпын бамбарыг унтрааж, далбааг буулган дараагийн наадмыг зохион байгуулах Франц улсад шилжүүлэн өгөв. Ирэх 2030 оны өвлийн Олимп Францын Альпийн нуруунд зохион байгуулагдах юм.
Олимпын бамбарыг тайзнаа Лиллехаммер-1994 наадмын аваргууд болох Маурилио Де Зольт, Марко Альбарелло, Сильвио Фаунер нар хүндэтгэлтэйгээр авчирлаа. 
В Италии прошла церемония закрытия Олимпийских игр. Как это было (фото)

Хаалтын ёслолын үеэр цанын 50 км-ийн марафон төрлийн медалийг гардуулсан бөгөөд эрэгтэйчүүдийн төрөлд Норвегийн тамирчид шагналын тавцанг бүрэн эзэлсэн юм.
Норвегийн цаначин Йоханнес Клебо нь энэ наадмаас зургаа дахь алтан медалиа хүртсэнээр Олимпын 11 удаагийн аварга болж түүхэн амжилт гаргалаа . Ингэснээр тэрээр өмнө нь 8 алтан медальтайгаар түүхэнд бичигдэж байсан Марита Бьерген, Бьорн Дэли, Уле-Эйнар Бьорндален нарын амжилтыг эвдэж, өвлийн Олимпын хамгийн олон алтан медальтай тамирчин болов.

В Италии прошла церемония закрытия Олимпийских игр. Как это было (фото)
Хаалтын ажиллагаанд Италийн орчин үеийн болон сонгодог урлагийн одод оролцлоо. Веронагийн репчин Акилле Лауро, нэрт DJ Габри Понте болон Arena di Verona сангийн найрал дуучид ая дуугаа өргөв. Тамирчид тайзнаа Италийн киноны алдарт дуунуудыг шинэчлэн найруулсан "Calibro 35" хамтлагийн хөгжмийн хэмнэл дор жагслаа.
Эцэст нь, Франц болон Итали улсууд сүүлийн жилүүдийн Олимпын нээлт, хаалтын ажиллагаагаараа өөрсдийгөө соёл, урлагийн дэлхийн тэргүүлэгч гүрэн гэдгээ дахин нэгэнтээ батлан харуулж чадлаа.

В Италии прошла церемония закрытия Олимпийских игр. Как это было (фото)В Италии прошла церемония закрытия Олимпийских игр. Как это было (фото)

В Италии прошла церемония закрытия Олимпийских игр. Как это было (фото)

В Италии прошла церемония закрытия Олимпийских игр. Как это было (фото)

В Италии прошла церемония закрытия Олимпийских игр. Как это было (фото)

В Италии прошла церемония закрытия Олимпийских игр. Как это было (фото)

Эх сурвалж: Office life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 0 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 3 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top