x

Ким Жөн Ун эдийн засгаа бэхжүүлж, чанарын шинэ түвшинд гаргахаа мэдэгдлээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн хугацаанд улс орныхоо эдийн засгийг бэхжүүлж, чанарын шинэ түвшинд гаргахаа мэдэгдсэнийг тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг өнөөдөр буюу мягмар гарагт уламжлав.

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын есдүгээр их хурал өнгөрсөн долоо хоногоос эхлэн хуралдаж байгаа бөгөөд уг хурлаар ирэх таван жилийн бодлогын гол зорилтуудыг тодорхойлж байгаа юм. Өчигдөр буюу даваа гарагт үргэлжилсэн тус хурлын үеэр төлөөлөгчид цэргийн армийн чадал, гадаад бодлого, аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбарын ирэх таван жилийн төлөвлөгөө, зорилтуудыг хэлэлцжээ.

Ким Жөн Ун өчигдөр хэлсэн үгэндээ ирэх таван жилийг "бүрэн хэмжээний ахиц дэвшил гаргах үе шат" хэмээн тодорхойлоод, шинэ төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үзэл суртал, техник технологи болон соёлын салбарт хувьсгал хийхийг уриалсан байна.

Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ким Жөн Уныг эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэж, цахилгаан илгээжээ.

Энэ удаагийн их хурлаар удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон албан тушаал ахиж, намын хэлтсийн даргаар томилогджээ. Тэрбээр өмнө нь тус хэлтсийн орлогч даргын албыг хашиж байсан юм.

Эх сурвалж: Reuters

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 0 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 3 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top