x

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен тангаргаа өргөлөө

Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен тангаргаа өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа оржээ.

Тус улсын өмнөх Ерөнхий сайд Дик Шуфын засгийн газар 2025 оны зун унасны дараа явуулсан ээлжит бус сонгуульд өдгөө 38 настай Р.Йеттений нам Герт Вилдерсоны удирддаг хэт барууны үзэл баримтлалтай Эрх чөлөөний төлөөх намыг (PVV) багахан саналын зөрүүтэй ялсан байна. Одоо Р.Йеттен өөрийн “Демократ-66” (D66) нам, баруун төвийн үзэлт "Христийн ардчилсан дуудлага" (CDA), Эрх чөлөө ба ардчиллын төлөөх либерал ардын нам (VVD) гэсэн гурван намын хамтарсан засгийн газрыг удирдана. Эдгээр гурван нам нь нийлээд парламентын 150 суудлын 66-г эзэлж байгаа тул шинэ Ерөнхий сайд эхний өдрөөсөө л шийдвэр гаргахдаа сөрөг хүчнүүдийн дэмжлэгт найдах шаардлагатай болж байна.

Р.Йеттений засгийн газар батлан хамгаалах зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүргэх НАТО-гийн зорилтыг биелүүлэхийн тулд зэвсэгт хүчинд дахин олон тэрбум еврогийн хөрөнгө оруулж, батлан хамгаалах салбарт их хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байна. Шинэ Ерөнхий сайдын баг мөн Нидерландын мал аж ахуйн салбараас ялгарах хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг бууруулах төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Франц, Германд хэт барууны үзэлт намууд олон нийтийн санал асуулгуудаар тэргүүлж байгаа тул Р.Йеттен өнгөрсөн оны аравдугаар сард ялж, ерөнхий сайд болсон нь Европын Холбооны хувьд нааштай үйл явдал болжээ. Учир нь тэрбээр Европын Холбоог тэлэх бодлогыг баримтална гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 23 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 32 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 41 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 5 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 25 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 36 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 41 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 1 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 48 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 32 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 40 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 53 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top