x

БНСУ-ын бүх авиа компани нислэгийн үеэр зөөврийн цэнэглэгч ашиглахыг хориглолоо

Батерейнаас үүдэлтэй галын ослууд ар араасаа гарсны дараа БНСУ-ын иргэний агаарын тээврийн бүх компани нислэгийн үеэр зөөврийн цэнэглэгч (power bank) ашиглахыг бүрэн хориглосныг салбарын эх сурвалжууд мэдэгджээ.

"T'way Air" компани өнөөдрөөс буюу даваа гаргаас эхлэн зорчигчдод нислэгийн үеэр ухаалаг утас болон бусад цахилгаан төхөөрөмжөө зөөврийн цэнэглэгчээр цэнэглэхийг хоригложээ. Ингэснээр "T'way Air" нь уг арга хэмжээг хэрэгжүүлж буй тус улсын зорчигч тээврийн 11 дэх буюу хамгийн сүүлчийн компани болсон байна.

Өнгөрсөн 10 дугаар сард "Eastar Jet" компани зөөврийн цэнэглэгч ашиглахыг анх хориглосон юм. Харин тус улсын хямд өртөгтэй хамгийн том зорчигч тээврийн компани болох "Jeju Air" уг шийдвэрийг нэгдүгээр сарын сүүлчээр хэрэгжүүлж эхэлжээ.

Түүнчлэн үндэсний агаарын тээврийн "Korean Air" болон түүний харьяа "Asiana Airlines", "Jin Air", "Air Busan", "Air Seoul" зэрэг компаниуд нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн хориглосон байна.

Агаарын тээврийн компаниудын зүгээс зорчигчдыг зөөврийн цэнэглэгчээ онгоцны бүхээгт авч орохыг зөвшөөрч байгаа аж. Гэхдээ төхөөрөмжийнхөө холбогч хэсгийг тусгаарлагч туузаар наах, эсвэл тусдаа уутанд хийж биедээ үргэлж ойр байлгах шаардлагатай бөгөөд зорчигчийн суудлын дээрх ачаа тэшээний хэсэгт тавихыг хатуу хоригложээ.

2025 оны нэгдүгээр сард Сөүл хотоос зүүн өмнө зүгт 330 орчим км-ийн зайд орших Бусан хотын Кимхэ олон улсын нисэх онгоцны буудалд "Air Busan" компанийн онгоцонд томоохон гал гарсан юм. Үүний дараа нисэх онгоцонд зөөврийн цэнэглэгч ашиглахтай холбоотой болгоомжлол эрс нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 23 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 32 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 41 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 5 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 25 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 36 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 41 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 1 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 48 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 32 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 40 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 53 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top