АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тарифын бодлогыг нь "хууль бус" гэж үзсэн Дээд шүүхийн шийдвэрийн хариуд бүх импортын бараанд 10%-ийн суурь татвар тогтоох шинэ зарлигт гарын үсэг зурлаа.
Өмнө нь тэрээр Хятад болон бусад орнуудад 124% хүртэлх өндөр татвар ногдуулаад байсныг шүүх "эрх мэдлээ хэтрүүлсэн" гэж үзэн цуцалсан юм. Энэхүү шийдвэр нь 300 мянга гаруй импортлогч компаниудад төлсөн 170 тэрбум ам.доллароо буцаан нэхэмжлэх боломжийг олгож байна.
Гэсэн хэдий ч Трамп бууж өгсөнгүй. Тэрээр 150 хоногийн хугацаатай шинэ татвар тогтоохын зэрэгцээ Оросоос эрчим хүч авч буй Хятад, Энэтхэг, Бразиль зэрэг орнуудад 500%-ийн асар өндөр татвар ногдуулаад байна. Харин стратегийн ач холбогдолтой металл, эрчим хүч, эм тариа зэрэг бүтээгдэхүүнүүдийг энэ удаагийн татвараас чөлөөлжээ.
Эх сурвалж: Officelife



