Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх АНУ-Ираны гурав дахь шатны хэлэлцээ энэ пүрэв гарагт Женев хотод болно гэж Оманы Гадаад хэргийн сайд Бадр аль-Бусаиди X сүлжээнд мэдэгджээ.
Иран, АНУ-ын төлөөлөгчдийн шууд бус хэлэлцээний эхний үе шат хоёрдугаар сарын 2-нд Оман улсад болсон бөгөөд уг хэлэлцээнд Оманы Гадаад хэргийн сайд зуучилсан юм. Талууд хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохирч, хоёр дахь шатны хэлэлцээ хоёрдугаар сарын 17-нд Женевт Оманаас НҮБ-д суугаа элчин сайдын өргөөнд болжээ. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хэлэлцээний дараа хэлэхдээ, талууд цаашдын хэлэлцээний үндэс суурь болох үндсэн зарчмуудыг тохиролцсон гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Kazinform



