x

Японы Эзэн хаан Нарүхито 66 нас хүрлээ

Япон Улсын Рэива эрин үеийн Цог жавхлант Эзэн хаан Нарүхито өнөөдөр 66 насны сүүдэр зооглож байна. Япон Улсад Эзэн хааныхаа төрсөн өдрийг Үндсэн хуулийн дагуу албан ёсны бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд Токио хотноо тухайн үеийн угсаа залгамжлах ханхүү Акихито, хатан Мичико нарын ууган хүү болон мэндэлжээ. Тэрбээр эх орондоо дунд болон дээд боловсрол эзэмшсэний дараа 1983-1985 онд Английн University of Oxford-ийн Мертон коллежид суралцсан байна.

1988 онд Токиогийн Гакүшүин их сургуульд түүхийн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд 1989 оны нэгдүгээр сарын 7-нд өвөө, Хирохито таалал төгссөний дараа угсаа залгамжлагч ханхүүгийн статустай болсон.

Харин 2019 оны тавдугаар сарын 1-ний өдөр Япон Улсын 126 дахь эзэн хаан ширээнд заларснаар шинэ эрин "Рэйва" он тоолол эхэлсэн билээ. Түүний эцэг, Акихито хаан ширээнээсээ сайн дураар бууснаар Японы орчин үеийн түүхэнд онцгой үйл явдал болсон юм.

Эзэн хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш гадаад харилцаанд идэвхтэй оролцож, 2023 онд Бүгд Найрамдах Индонез Улсад, 2024 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад төрийн айлчлал хийсэн. Мөн 2025 оны долоодугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Япон Улсад Эзэн хааны төрсөн өдөр нь улс орон даяар тэмдэглэдэг үндэсний баярын өдөр бөгөөд хааны ордны өмнө иргэд цугларч, Цог жавхлант Эзэн хаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 23 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 32 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 41 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 47 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 5 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 25 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 31 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 36 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 41 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 1 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 48 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 32 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 40 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 23 цаг 53 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top