x

Мексикийн хар тамхины бүлэглэлийн толгойлогч "Эл Менчо"-г устгажээ

Мексикийн хамгийн зартай хар тамхины бүлэглэлийн толгойлогчдын нэг болох Немесио Осегера буюу "Эл Менчо"-г цэргийн тусгай ажиллагааны явцад устгажээ. Үүний улмаас өшөө авах шинжтэй халдлагууд орон даяар дэгдээд байна.

Хар тамхины картелуудтай, тэр дундаа нийлэг опиоид болох фентанилыг үйлдвэрлэж АНУ-ын хилээр хууль бусаар давуулж буй бүлэглэлүүдтэй хийж буй тэмцлээ эрчимжүүлэхийг Вашингтоны зүгээс Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумаас шаардсаар байгаа юм.

Мексикийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, "Халискогийн шинэ үе” картелийн толгойлогч, 60 настай Осегера тусгай ажиллагааны үеэр шархдаж, баривчлагдсан байхдаа нас баржээ. Уг ажиллагааг Номхон далайн эрэг дэх Халиско мужийн Тапальпа хотод Мексикийн тусгай хүчнийхэн явуулсан байна. Түүний цогцсыг өчигдөр үдээс хойш Үндэсний гвардийн цэргүүдийн өндөр хамгаалалт дор Мехико хотод авчирчээ.

Энэхүү ажиллагааг Мексикийн хүчнийхэн АНУ-аас тагнуулынхны дэмжлэгтэйгээр явуулсан байна. Мөн АНУ-ын цэргийнхнээр ахлуулсан шинэ тусгай анги чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ту улсын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч ярьжээ. Харин Мексикийн Батлан хамгаалах яам АНУ-аас зөвхөн "нэмэлт мэдээлэл" авсан гэж мэдэгдсэн байна.

"Эл Менчо"-г амь үрэгдсэн тухай мэдээлэл гарсны дараа картелийн гишүүд хэд хэдэн мужид автомашин шатааж, хурдны замыг хаажээ. Түүнчлэн худалдаа үйлчилгээний газруудыг галдан шатаасан байна. Одоогоор энгийн иргэд амь үрэгдсэн тухай мэдээлэл гараагүй байна.

Халиско мужийн далайн эргийн алдартай амралтын газар болох Пуэрто Вальяртагийн орчмоос өтгөн хар утаа суунаглажээ. Айж сандарсан жуулчид нөхцөл байдлыг "дайны бүс" мэт байсан талаар цахим сүлжээнд бичсэн байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан агаарын тээврийн "Air Canada", "United Airlines", "Aeromexico", "American Airlines" компаниуд тус бүс рүү үйлдэх нислэгээ түр зогсоожээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 46 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 50 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 57 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 0 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 4 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 8 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 11 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 28 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 42 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 46 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 3 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 8 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 23 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top