x

Ираны оюутнууд дахин жагсаж эхэлжээ

Хичээлийн шинэ улирал эхэлж буй эхний өдөр Иранд оюутнуудын эсэргүүцлийн ажиллагаа дахин дэгдсэн байна.

Амиркабирын Технологийн их сургууль, Шарифын Технологийн их сургуулийн оюутнууд сургуулийнхаа оюутны хотхонд цугларч, Ираны дээд удирдагч Али Хаменеиг эсэргүүцсэн уриа хашгирч байв. Мөн Шарифын их сургуулийн орчинд Хаменеигийн дэглэмийг эсэргүүцэгчид ба дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болжээ.  Эсэргүүцэгчид “Шах мандтугай” гэсэн уриа хашгирч байв. Шах гэдэг нь 1979 оны Исламын хувьсгалаар түлхэгдэн унасан сүүлчийн шахын хүү Реза Пехлеви юм.  

Түүнчлэн Тегераны их сургууль, Шахид Бехешти-гийн нэрэмжит их сургуульд эсэргүүцлийн ажиллагаа болж, түүнд оролцогчид нэгдүгээр сарын жагсаал цуглааны үеэр баривчлагдсан оюутнуудыг суллахыг шаарджээ.  

17-ны өдөр Ираны хэд хэдэн хотод нэгдүгээр сарын эсэргүүцлийн ажиллагааны үеэр амиа алдсан хүмүүсийг дурсгалыг хүндэтгэх ёслол болжээ. Түүнд оролцогчид “Хаменеид үхэл”, “Шах мандтугай” гэсэн лоозон барьсан байсан бөгөөд тэдний болон аюулаас хамгаалах хүчнийхний хооронд мөргөлдөөн болсон байна.  

Мөн өдөр Тегеран дахь Имам Хомейни-гийн сүмд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслолыг Ираны эрх баригчид зохион байгуулжээ. Ёслолд оролцогчид “Америкт үхэл”, “Израилд үхэл” гэсэн лоозонгууд барьсан байв. Ираны дэд ерөнхийлөгч Мохаммад Реза Ареф, Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын командлагч Эсмаил Каани уг ёслолд оролцож үг хэлжээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард дэгдэж, энэ оны нэгдүгээр сарын дамнан үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагааны явцад 3117 хүн амиа алдсан гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдсэн бол АНУ-д байрладаг хүний эрхийг хамгаалах Human Rights Activists News Agency (HRANA) агентлагийн мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн тоо 7 мянгаас давсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 46 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 50 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 57 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 0 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 4 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 8 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 11 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 28 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 42 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 46 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 3 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 8 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 23 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top