x

Сар луу хийх нислэгийг хойшлуулжээ

Дөрвөн сансрын нисгэгчээс бүрдсэн “Орион” сансрын хөлгийн багийг Сар луу илгээх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай НАСА агентлаг мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, зөөгч пуужинд техникийн доголдол гарсныг инженерүүд илрүүлсэн байна. Сансрын хөлгийг 3 дугаар сард хөөргөхөөр төлөвлөж байсан боловч Space Launch System пуужингийн хөдөлгүүрийн криогений хэсэг дэх гели дамжуулах сувагт гэмтэл гарчээ.  Түлшний савны даралтыг алдагдуулахгүй байх, пуужингийн системийг хөргөхөд гелийг ашигладаг тул нэмэлт засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлагатай болжээ.

НАСА-гийн захирал Жаред Айзекманы хэлснээр, техникийн доголдлыг арилгахын тулд зөөгч пуужинг угсрах цехэд буцаан аваачих ажээ. Тэрбээр “Орион” хөлгийг хэзээ Сар луу хөөргөх талаар дурдсангүй.

“Орион”-ыг хөөргөснөөр АНУ-ын сарны шинэ хөтөлбөрийн түүхэн дэх хоёр дахь үе шат эхлэх ёстой. Ингэснээр дөрвөн сансрын нисгэгчээс бүрдсэн баг 10 хоногийн хугацаанд Сарыг тойрон нисээд эх Дэлхийдээ буцаж ирэх юм.

Сар луу нисэх “Артемида” хөтөлбөрийг боловсруулснаа НАСА 2019 онд зарласан байна. Хөтөлбөрийн зорилго нь Сар луу байнга нисэх боломжийг нээх, цаашдаа Ангараг гараг руу нислэг үйлдэхэд зориулсан дамжин өнгөрөх баазыг Саран дээр байгуулах явдал юм.

2022 оны 12 дугаар сард уг хөтөлбөрийн эхний үе шат болох “Артемида-1”-ийн хүрээнд “Орион” сансрын хөлөг Сарны тойрог замд хэдэн долоо хоногийн турш ниссэний дараа Дэлхийд буцаж иржээ. “Артемида-2” үе шатанд сансрын нисгэгчид Сарны тойрог замд нислэг үйлдэх бол "Артемида-3" үе шатанд сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд анх удаагаа сансрын нисгэгчид Сарны гадаргуу дээр буух юм.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 45 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top