x

Германы хил дээрх хяналтыг хагас жилээр сунгажээ

Энэ оны гуравдугаар сарын 15-нд дуусах ёстой байсан Германы хуурай замын хил дээрх түр хяналт шалгалтыг дахин 6 сараар сунгажээ. “Аюулгүй байдал, цагаачлалын бодлогын үүднээс ийм хяналт шалгалт хийх шаардлагатай хэвээр байна” гэж Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт өчигдөр мэдэгдлээ.

Эл шийдвэрийн талаарх албан мэдээллийг Брюссель дэх Европын Комисст илгээсэн байна. Харин сөрөг хүчний “90-ийн холбоо /ногоонтнууд” намынхан уг шийдвэрийг шүүмжлэхдээ "Добриндт хилийг байнга хаалттай байлгаснаар Европын үзэл санааг сүйрүүлж байна” гэжээ. Ийм хяналт шалгалт нь хил орчмын иргэд чөлөөтэй зорчиход саад болж байгаагаас гадна галт тэрэгний буудал зэрэг улс орны дотоод дахь объектуудад дэг журмыг хангах ажлаас цагдаагийн албан хаагчдыг хөндийрүүлж байна гэж ногоонтнуудын дотоод бодлогын шинжээч Марсель Эммерих үзэж байна.  

Германы хуурай замын хил дээр хяналт тогтоох тухай шийдвэрийг 2024 оны 9 дүгээр сард тухайн үеийн Дотоод хэргийн сайд Нэнси Фезер гаргажээ. Ингэхдээ Европын Холбооны дотоод хил дээр хилийн хяналт тогтооно гэсэн хуулийн заалт байдаггүй учраас дээрх шийдвэрийг “түр зуурын” гэж зарласан байна.

Фезерийн дараа Дотоод хэргийн сайдаар томилогдсон Добриндт цагаачлалын бодлогыг чангатгаж байгаагаа мэдэгдээд, орогнол хүссэн гадаадын иргэдэд татгалзсан хариуг Германы хил дээрээс шууд өгөх болжээ. Хил дээр хяналт шалгалт хийх болсноор Германы төсвөөс 80,5 сая еврогийн зардал гараад байгаа бөгөөд үүнээс 37,9 сая еврог цагдаагийн ажилтнуудад илүү цагийн хөлс болгон олгосон байна. 

Харин Германы Канцлер Ф.Мерц өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдэхдээ “улс төрийн орогнол олгох шалгууруудыг чангатгах талаар Европын Холбооны орнууд зөвшилцөлд хүрсэн учраас гишүүн орнуудын хил дээрх хяналт шалгалтыг зогсооно” гэж байсан юм.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Wefred Zero (217.79.118.167)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 02 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 46 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 50 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 54 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 1 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 4 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 8 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 12 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 15 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 32 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 46 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 50 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 54 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 7 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 12 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 15 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 19 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 22 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 27 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 35 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top