x

Ц.Нямдоржийн "хуулийн мухардлын" талаар хуульчид юу хэлэв?

Прокурорын Ерөнхий газраас “хэрэг бүртэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Д.Гантулга нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-р зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ... ”хэмээгээд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. Гэвч хуулийн хүрээнд түдгэлзүүлэх боломж байхгүй талаар УИХ-ын гишүүдээс тайлбар хэлж “Д.Гантулын асуудал хуулийн мухардалд орлоо” хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл уг асуудлын талаар хуульчдын зүгээс дараах байр суурийг илэрхийлсэн аж.

Хуульч О.Мөнхсайхан: ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л ШАЛТАГ

Хуульд бус сэтгэлгээнд л мухардал бий. Улстөрд татан оруулж дэмжсэн дүүгийнх нь хариуцлага яригдаж байгаа болохоор дүргүйд хүчгүй гэгч болоод байна уу. Сайд Ц.Нямдоржийн доорх тайлбараар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргах боломжгүй мухардал үүссэн юм байх. Хуульд мухардал гэж байдаггүй. Энэ бол зүгээр л шалтаг. Үндсэн хуулийн 29.3-т "УИХ-н гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" гэсэн. Хуулиар нарийвчлан зохицуулагүй бол УИХ Үндсэн хуулиа бариад шууд шийдэх ёстой. Эс бөгөөс УИХ-ын гишүүд хуулиа санаатайгаар шинэчлэхгүй байх замаар ямар ч хариуцлага хүлээдэггүй болж хувирна (ийм хүсэлтэй гишүүд олон аж). Цэц ч УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох бараг боломжгүй байх нь Үндсэн зөрчсөн гэсэн.

Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг бүрэн мөрдөн шалгах, шүүхээр шийдүүлэхээс юунд хаацайлна. МАН Гантулга дээрээ таг бол АН бэлгийн дарамт үзүүлсэн гэх Муратын асуудал дээрээ таг. Хамгаалаастай, нэр хүндээ шороотой хутгаастай. Ийм гишүүддээ хариуцлага тооцох боломжийг хааж өмөөрөөд байгаа байгаа учраас нийт гишүүдийн төдийгүй УИХ-ын нэр хүнд унаж, цаашлаад ардчилалд итгэх итгэл буураад байгаа юм.

 

Хуульч О.Алтангэрэл: ХУУЛИЙН ЯМАР Ч МУХАРДАЛ БАЙХГҮЙ.

Д.Гантулга гэгчийн хэрэгт хуулийн ямар ч мухардал байхгүй. Үндсэн хуульд заасан зүйлийг ердийн хуулиар мухардсан гээд гацааж болохгүй.

Хуульч Б.Мэргэн: ТЭР МУХАРДЛААСАА ГАРАХ ГАРЦ БАЙНА

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн тайлбарласнаар УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг Цэц хүчингүй болгочихсон учраас зохицуулах хууль байхгүй "мухардалд" ороод гацчихлаа гэнэ. Зарим хүмүүсийн яриагаар бол тэр заалтыг хүчингүй болгосон манай фирмийн хуульчдын буруу юм байх. Үгүй л дээ.

Үндсэн хуулийн 29.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ" гэж заасан. Энэ заалтыг баримтлаад асуудлыг шийдэж болно. Түдгэлзүүлэх саналыг нь хэн оруулах юм гэж үү? Прокурорын Тухай хуульд прокурор нь Үндсэн хууль бусад хуулийг хэрэглэнэ гэж заасан. Бид ч энэ заалтаа баримтлаад УИХ-д санал оруулах тухай хүсэлт өгсөн. Ерөнхий прокурор хүсэлтийг хангаад УИХ-д оруулсан.

УИХ-ын тухай хуулийн 6.9 дээр 6.9.1 дэх хэсэгт заасан үндэслэл байвал Ерөнхий прокурор түдгэлзүүлэх санал гаргана гэж байгаа. Гэтэл 6.9.1 байхгүй болчихсон болохоор мухардчихлаа гэнэ. Ер нь бол хуулийг үг, үсгээр нь хөөцөлдөж тайлбарлахаас илүү тухайн хуулийн агуулга, зорилго, зарчмыг тайлбарлах замаар хэрэглэнэ. УИХ-ын тухай хууль бол УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх энээ тэрээ гээд асуудлуудыг зохицуулах зорилготой. Тэгэхээр халдашгүй байдлыг нь түр зогсоох шаардлага гарвал саналыг Ерөнхий прокурор оруулна гэсэн заалт нь байгаа учир Үндсэн хууль дээрээ түшиглээд оруулчихаж болно. Энэ мэтчилэн тайлбарлаад тэр мухардлаасаа гарах гарц байна.

Бас УИХ-ын гишүүн хууль болон бусад шийдвэрийн төслийг чуулганы хуралдаанд оруулах бүрэн эрхтэй. Тэгвэл ҮХ-ийн 29.3-т заасан асуудлыг шийдвэрлэхийн тулд хэн нэг гишүүн ч түдгэлзүүлэх шийдвэрийн төсөл боловсруулаад хэлэлцүүлж болно.

Ийм маргаан гарч болзошгүй учраас асуудлыг тодорхой болгохын тулд хуулийн төслөө боловсруулаад тэр 6.9.1 дэх заалтаа ҮХ-д нийцүүлж засаачээ гэж шаардаж байсан ч хэн ч хөдлөөгүй. Тэрийг чинь бид биш цэцийн дүгнэлтийг хүлээж авсан даруйдаа холбогдох /халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо ч юм уу/ байнгын хороод нь төсөл боловсруулаад Засгийн газар болоод бусад байгууллагын саналыг авах шаардлагагүйгээр чуулганаар хурдан батлуулах ёстой юм. Тэр ажлаа 5 сар гаруй хийгээгүй байж хийх ёстой хүн нь мухардалд орчихлоо гээд яриад зогсож байдаг. Мухардуулсан хүн нь шүү.

УИХ прокурорын саналыг хүлээж аваад 2 хоногийн дотор шийдэх ёстой. 2 хоног нь дуусчихлаа. Тэд Үндсэн хууль бусад хуулиа зөрччихлөө. Одоо яах уу? Зөрчиж л байг уу, бороо орж, салхи шуурч л байг уу, дарга нараа. Хэрвээ дэд хороо хуралдаад Ц.Нямдорж сайдын хэлснээр мухардчихсан юм чинь чуулган хуралдах шаардлагагүй гэж байгаа бол больж үз. Мухардал байгаа учраас хэлэлцэхгүй гэх байсан юм бол анх Тамгын газарт бичиг ирэхэд нь тэгж хариу явуулах ёстой. Нэгэнт бичгийг аваад халдашгүй байдлын дэд хороо хуралдчихсан л юм бол, бусад 2 хороо нь хуралдаад чуулганаараа хэлэлцүүлэх ёстой. Тэндээсээ тэгээд түдгэлзүүлэхгүй гэдэг шийдвэрээ гаргадаг юм байгаа биз.

Тэгээд ч 6.9.1 хэвээрээ байсан бол хэлэлцэх байсан юм шиг юм яриад байх юм. Үнэндээ 6.9.1 хэвээр байсан бол бүр ч хэлэлцэж болохгүй. Яагаад гэхээр тэр заалт чинь "гишүүн хэргийн газар нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд чуулганаар хэлэлцэнэ" гэж байсан юм. Д.Гантулга хэргийн газраа баригдаагүй. Тэгэхээр цэц 6.9.1-ийг хэвээр байлгасан бол Прокурор ч санал оруулж чадахгүй, оруулсан ч УИХ "үйлдэл дээрээ баригдаагүй байна аа" гээд бүр ч хэлэлцэхгүй байлаа. Тэрийг хүчингүй болгосноор харин ч ҮХ-ийг тайлбарласан заалт нь байхгүй юм чинь ҮХ-аа хэрэглэх боломж байна.

 

Хуульч Э.Хашчулуун: ХУУЛЬ ТОГТООГЧ, ХУУЛЬЗҮЙН САЙД ҮНДСЭН ХУУЛИА ОЙЛГОХГҮЙ ЭСВЭЛ ТАЙЛБАРЛАЖ ХЭРЭГЛЭХЭЭС САНААТАЙ ТАТГАЛЗАЖ БАЙГААГ “МУХАРДАЛ” БИШ “МУНХАГЛАЛ” ГЭЖ НЭРЛЭХ НЬ ЗӨВ

Үндсэн хуулийн Цэцийн 2017 оны 12 сарын 20 өдрийн №02 тоот тогтоолын Үндэслэх хэсгийн 1 – т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж заасан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулснаараа Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэж заасныг зөрчсөн байна” гэж дүгнэсэн. Цэцийн энэхүү дүгнэлт нь УИХ – ын гишүүний бүрэн хэмжээ хязгааргүй байна эсвэл УИХ – ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн утгыг агуулаагүй.

Түүнлчэн УИХ Үндсэн хуулийг шууд хэрэглэх ёстой бөгөөд заавал тусдаа хууль батлаж байж тэрийг мөрддөг юм биш. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж Үндсэн хуульд заасан. Жишээ нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт нь гишүүн “гэмт хэрэгт холбогдсон” байвал УИХ чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Энэ нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхыг зарчмыг хангаж байгаа Үндсэн хуулийн үзэл санаа юм. Харин УИХ чуулганд оруулах эрх нь Прокурорын тухай хуулиар Ерөнхий прокурорт олгогдсон. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь иргэн, гишүүн гэсэн ялгаваргүйгээр шалгуулах боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх тогтооно.

Гэтэл Цэц холбогдох заалтыг хүчингүй болгочихлоо одоо асуудал хуулийн мухардалд орчихлоо гэж байгаа нь зүгээр мунхаглал. Хууль тогтоох эрх мэдлийг үгүйсгэж хууль засах, Үндсэн хуулиар зохицуулсан харилцааг зохицуулалтгүй мэтээр тайлбарлаж байгааг мэдэхгүйдээ биш зориудаар ингэж байна гэж харж байгаа. Үндсэн хуулиар зохицуулаагүй харилцаа гэж байдаггүй. Хуулийг хууль тайлбарлах замаар хэрэглэдэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хнз (182.160.33.39)
    Энэ бол хуулийн мухурдал бус МАН ын мухардал юм.Хийсэн хэргийг хуулийн эрх бүхий байгууллага шалгаад дүгнэлтээ гаргачихаад байхад улс төрийн зорилгоор нэмаа хамгаалж байгаа нь МАН тулах цэгтээ хүрч асуудлыг шийдэх чадваргүй болсоныг харуулаад байналдаа.Ер нь энэ их хурал даргаасаа эхэлсэн гэмт хэргийн шинжтэй хэрэг өдүүлсэн олон гишүүнээ хадгалж хамгаалсанаар ард иргэдийн дургүйцлийг хүргэж огцорч болзошгүй байдалд хүрлээ.
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын ажлын хэсэг Ойн тухай хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 41 мин Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн ажлын хэсэг хуралдлаа 1 цаг 42 мин Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж, хориг зөрчсөн иргэдээр аврах ажиллагааны зардлыг нөхөн төлүүлж байна 1 цаг 42 мин Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт 1 цаг 46 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь 2 цаг 3 мин 16 насанд хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэхийг хуулиар хязгаарлана 2 цаг 13 мин Б.Адебайо хамгийн олон оноо авсан хоёр дахь тоглогч боллоо 2 цаг 24 мин Г.Дамдинням: Ойрхи Дорнодын нөхцөл байдал ойрын хугацаанд тогтворжвол нефтийн зах зээлд томоохон савлагаа гарахгүй 2 цаг 33 мин Монголд 2026 онд тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна 16 цаг 49 мин Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталлаа 16 цаг 49 мин “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо 16 цаг 51 мин Гамшигт өртөж амиа алдсан малчны ар гэрт мөнгөн тусламж олгоно 16 цаг 57 мин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 17 цаг 1 мин Эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг УИХ-тай зөвшилцөхөөр тогтлоо 17 цаг 2 мин Орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх "Цахим-Аймаг, Ухаалаг-Хот" зөвлөмжийг баталлаа 17 цаг 4 мин Замын-Үүд-Эрээн боомтод хоёр дахь төмөр замыг барих хэлэлцээрийн төслийг дэмжлээ 17 цаг 5 мин Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 17 цаг 6 мин Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдлаа 17 цаг 7 мин ЗГ: “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ 17 цаг 11 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов 17 цаг 15 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га... Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа... "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодруу...
Top