x

Олон улсын сансрын станцад шинэ баг хүрэлцэн ирлээ

Бямба гарагт Олон улсын сансрын станцад /ОУСС/ АНУ, ОХУ, Францын сансрын нисгэгчдээс бүрдсэн шинэ баг хүрэлцэн иржээ.

НАСА-гийн сансрын нисгэгчид болох Жессика Меир, Жек Хэтэуэй, Францын сансрын нисгэгч Софи Адено, Оросын сансрын нисгэгч Андрей Федяев нарын суусан Crew-12 сансрын хөлгийг баасан гарагт Флорида дахь Кеннедигийн нэрэмжит сансрын буудлаас Falcon 9 зөөгч пуужингаар хөөргөсөн бөгөөд дөрвөн сансрын нисгэгч 34 цагийн турш ниссэний эцэст ОУСС-д ирсэн байна.

Өмнөх багийнхныг эрүүл мэндийн шалтгаанаар яаралтай буцааснаас хойш яг нэг сарын дараа сансрын шинэ баг ирснээр станцын бие бүрэлдэхүүн бүрэн бүрдлээ. Crew-11 багийнхныг дэлхий рүү буцаасан нь ОУСС-ын түүхэн дэх анхны тохиолдол бөгөөд багийн гишүүдээс хэн нь өвчилснийг НАСА зарлахгүй байгаа юм.

Багийнхан буцсанаас хойш 400 км-ийн өндөрт ажилладаг тус станцын үйл ажиллагааг Америкийн сансрын нисгэгч Крис Уильямс, Оросын сансрын нисгэгч Сергей Кудь-Сверчков, Сергей Микаев нар хариуцаж үлдсэн юм.

“Станцын цонхоор эх Дэлхийгээ харж байх үед хамтран ажиллах боломжтой төдийгүй чухал хэрэгтэй гэж бодогдлоо” хэмээн Америкийн сансрын нисгэгч Меир Crew-12 хөлөг станцтай залгагдсаны дараа хэлсэн бол эх Дэлхийнхээ гоо үзэсгэлэнг ямар нэгэн хязгаарлагч шугамгүйгээр харах нь тун хөгжилтэй бөгөөд сонирхолтой байлаа гэж франц эмэгтэй Адено өгүүлэв. Тэрбээр сансарт ниссэн Францын хоёр дахь эмэгтэй бөгөөд өмнө нь 1996 ба 2001 онуудад Клоди Эньере ОУСС-д ажиллаж байжээ.

Crew-12 багийнхан тус станцад 8-9 сарын хугацаанд ажиллаж, хэд хэдэн туршилт хийх юм. Орос-Украины дайн сунжирсаар буй энэ үед сансрын судалгаа нь АНУ, ОХУ хоёр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж буй цөөхөн салбарын нэг болж байна.

Эх сурвалж: DW 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 50 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 54 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 59 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 6 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 8 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 13 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 16 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 20 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 37 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 51 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 54 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 58 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 11 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 17 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 19 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 24 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 26 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 32 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 39 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top