АНУ-ын холбооны засгийн газрыг өндөр зэрэглэлийн эрдэмтэн мэргэжилтнүүд бөөнөөрөө орхиж байгаа тухай Bloomberg агентлаг мэдээллээ. Шинэ тайлангаас үзэхэд 2017 оноос хойш шинжлэх ухаан, техник, инженерчлэл, математикийн (STEM) салбарын эрдмийн зэрэгтэй 10 мянга орчим ажилтан төрийн албанаас гарсан байна.
Судалгаа шинжилгээний чухал системийг бүрдүүлдэг эдгээр докторуудыг засаг захиргаанаас шахан зайлуулж байгаа эсвэл тэд өөрсдөө ажлын үр дүнгүй байдлаас дайжиж байгааг агентлаг онцолжээ.
Ялангуяа өнгөрсөн оны хоёрдугаар сард тэрбумтан Илон Маскийн удирдсан Удирдлагын үр ашгийг сайжруулах албаны (DOGE) явуулсан цомхотголын улмаас олон тооны техникийн мэргэжилтнүүд явж, улмаар 2014 онд байгуулагдсан Дижитал технологийн алба (USDS) хүнд нөхцөлд ороод байна.
Эх сурвалж: Известия



