x

Д.Трамп Б.Нетаньяхутай уулзаж, Ирантай хэлэлцээг үргэлжлүүлэхээ мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзахдаа Ираны талтай дипломат хэлэлцээг үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгджээ. Тэрбээр Б.Нетаньяху болон түүний засгийн газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтуудаа нааштай үнэлсэн байна.

“Би дөнгөж сая Израилын Ерөнхий сайд болон түүний засгийн газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаа дуусгалаа. Уулзалт маш үр дүнтэй боллоо, манай хоёр улсын хоорондын маш сайн харилцаа цаашид ч үргэлжилнэ” хэмээн Д.Трамп "Truth Social" нийгмийн сүлжээндээ бичжээ. Ираны тухайд тэрбээр Техрантай дипломат хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж онцолсон байна.

"Бид тодорхой шийдвэрт хүрээгүй байна. Ирантай хэлэлцээг үргэлжлүүлж, тохиролцоонд хүрэх боломжтой эсэхийг тодруулахыг би шаардсан. Хэрэв энэ боломжтой бол энэ нь илүү дээр хувилбар гэдгийг Ерөнхий сайдад ойлгуулна. Харин боломжгүй бол үр дүн нь ямар байхыг харахаас өөр аргагүй. Өнгөрсөн удаад Иран хэлэлцээ хийхгүй байх нь дээр гэдэг шийдэлд хүрээд “Шөнө дундын алх” гэдэг ажиллагаа явуулж хариу арга хэмжээг авсан, энэ нь тэдэнд ашиггүй туссан. Энэ удаад тэд илүү ухаалаг, хариуцлагатай хандана гэж найдаж байна” гэж Д.Трамп сошиал сүлжээндээ бичжээ.

Д.Трамп Б.Нетаньяхутай мөн Газын зурвасын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. “Бид Газын зурваст төдийгүй бүс нутагт бүхэлдээ гарсан асар их ахиц дэвшлийн талаар ярилцсан. Ойрх Дорнодод үнэхээр энх тайван тогтож байна” гэж тэрбээр онцолсон байна.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top