x

С.Лавров: АНУ-тай эдийн засгийн харилцаа сайжрах төлөв харагдахгүй байна

Оросын тал АНУ-тай хамтран ажиллахад нээлттэй хэвээр байгаа боловч хоёр орны эдийн засгийн харилцаанд нааштай хэтийн төлөв харагдахгүй байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт "TV BRICS" мэдээллийн сүлжээнд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “АНУ дэлхийн эдийн засагт ноёрхлоо тогтоохоор зорьж байгаа гэдгээ ил тод зарласан. Тиймээс хоёр орны эдийн засгийн харилцааны төлөв байдал сайнгүй байна” хэмээн онцоллоо.

Өмнө нь ОХУ-ын албаныхан, тухайлбал тусгай элч Кирилл Дмитриев Украины асуудлаарх энхийн хэлэлцээ амжилттай болбол АНУ-тай эдийн засгийн харилцааг өргөн хүрээнд сэргээх боломж бүрдэнэ хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Москватай тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх тухай мэдэгдэж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг АНУ-д хүлээн авч уулзсан хэдий ч Оросын стратегийн чухал ач холбогдолтой эрчим хүчний салбарт хатуу хориг тавиад байна.

Түүнчлэн С.Лавров хэлэхдээ, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил болон хөгжиж буй бусад томоохон орнуудыг эгнээндээ нэгтгэдэг БРИКС-ийн бүлэгт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дайсагнан хандаж байгааг дурджээ.

Тэрбээр цааш дурдахдаа “америкчууд интеграц руу чиглэсэн БРИКС-ийн замд зохиомол саад бэрхшээл учруулсаар байна. Ийм нөхцөлд бид БРИКС-ийн гишүүн орнуудтай санхүү, эдийн засаг, ложистикийн төслүүдээ хэрэгжүүлэх арга замуудыг эрэлхийлэхээс өөр аргагүйд хүрч байна” гэлээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top