x

Нобелийн шагналт Наргес Мохаммадид нэмж 7.5 жилийн ял оноов

Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн Энх тайвны шагналт Наргес Мохаммадид өлсгөлөн зарласных нь дараа 7.5 жил хорих ял оноосон тухай түүний дэмжигчид ням гарагт мэдэгджээ.

Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Дональд Трампын анхааруулсан цэргийн цохилтоос зайлсхийхийг оролдож буй үед Мохаммадид шинээр ял шийтгэл оноолоо. Ираны гадаад бодлогын байгууллагын тэргүүн АНУ-ын төлөөлөгчидтэй Оманд хийсэн хэлэлцээний дараахан хэлэхдээ “Техраны хүч чадал их гүрнүүдэд үгүй гэж хэлэх чадварт оршдог” хэмээн мэдэгдэж, хатуу байр суурь илэрхийлжээ.

Мохаммадигийн дэмжигчид түүний өмгөөлөгч Мостафа Нилигийн мэдээллээс эш татсан байна. Мостафа Нили X сүлжээнд мэдэгдэхдээ, Машхад хотын Хувьсгалт шүүх уг ялыг бямба гарагт оноосон гэж бичжээ. Ийм шүүхүүд нь ихэвчлэн яллагдагчдад өөрсдийгөө хамгаалах, давж заалдах боломж бага олгодог аж.

Мохаммадид “гэмт хэрэг үйлдэх зорилгоор хуйвалдсан” гэх үндэслэлээр зургаан жил хорих ял, “суртал ухуулга явуулсан” хэргээр 1.5 жил хорих ялыг тус тус оноож, хилийн чанадад зорчих эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хязгаарласан байна. Мөн Ираний нийслэл Техранаас зүүн өмнө зүгт 740 орчим км-ийн зайд орших Хүсф хотод хоёр жил дотоод цөллөгт явуулахаар шийдвэрлэснийг өмгөөлөгч нэмж дурджээ.

Эх сурвалж:AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 43 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 48 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 52 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 59 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 2 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 6 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 10 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 13 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 30 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 44 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 48 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 51 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 5 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 10 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 13 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 17 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 19 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 25 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 32 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top