x

Японы эрх баригч эвсэл сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн тэргүүлж буй Либерал ардчилсан нам (ЛАН) ба Инновацын намаас бүрдсэн эрх баригч эвсэл ням гарагт болсон сонгуулийн дүнгээр парламентын доод танхимын суудлын гуравны хоёрыг авах нь тодорхой болсон тухай тус улсын олон нийтийн NHK телевиз экзитпол буюу сонгогчдын хийсэн сонголтын талаарх санал асуулга болон тоологдсон саналуудын дүнгээс эш татан мэдээлжээ.

Тус сувгаар мэдээлснээр, эрх баригч эвсэл парламентын доод танхимд 310 гаруй суудал авч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой олонхыг бүрдүүлэх нь тодорхой болжээ. ЛАН болон Ерөнхий сайд Т.Санаэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж ирсэн юм. Олонх болсноор мөн дээд танхимын шийдвэрийг харгалзахгүйгээр хууль тогтоомжийг батлах боломжтой болно. Эрх баригч эвсэл дээд танхимд одоогоор цөөнхийн суудал эзэлж байгаа юм.

Бүс нутгуудын сонгуулын хороодын нэгтгэсэн албан ёсны дүнгээр ЛАН парламентын доод танхимд дангаараа олонх болж, 465 суудлаас 258-ыг нь аваад байна. Харин эвсэл дэх тус намын түнш Инновацын нам нь 23 суудал авчээ.

Либерал ардчилсан намын төв байранд хүрэлцэн ирсэн Ерөнхий сайд Т.Санаэ намын гишүүдийнхээ баяр хүргэсэн үгийг хүлээн авах үеэрээ баярын нулимсаа барьж ядан байлаа. Тэрбээр мөн Японы нийт ард иргэдэд хандан дэмжиж, итгэл үзүүлсэнд талархал илэрхийлээд, хүн амыг эдийн засгийн хувьд дэмжих хүрээнд хэрэглээний татварыг түр хугацаагаар цуцлах чиглэлээр ажлаа эрчимжүүлэхээ амлав.

Японы парламентын доод танхимын сонгууль харьцангуй бага ирцтэй явагдлаа. Орон нутгийн цагаар 18:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 26.01 хувьтай байсан нь 2024 оны сонгуулиас 2.97 нэгж хувиар бага үзүүлэлт юм. Харин урьдчилсан санал өгсөн иргэдийн тоо энэ удаа түүхэн дээд хэмжээнд хүрч, 27 орчим сая хүн буюу санал өгөх эрхтэй нийт иргэдийн 26.1 хувийг эзэлжээ.

Сонгуулийн өмнө Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ерөнхий сайд Т.Санаэгийн удирдсан эрх баригч эвсэл ялна гэж таамаглаж байв.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 50 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 54 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 59 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 6 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 8 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 13 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 16 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 20 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 37 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 51 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 54 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 58 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 11 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 17 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 19 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 24 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 26 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 32 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 39 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top