x

"Милан-Кортина 2026" наадмын анхаарлын төвд байх 8 супер од

Олимп бол зөвхөн спорт биш, тамирчдын амьдрал, хувь тавилангийн түүх билээ. Энэ удаагийн наадамд дараах 8 тамирчин олны анхаарлын төвд байна.

1. Йоханнес Клебо: Бүх алтыг аваад гэрлэнэ

11 звезд, ради которых стоит отложить все дела и смотреть ОлимпиадуОлимпын 5, дэлхийн 15 удаагийн аварга, Норвегийн цанын суутан Йоханнес Клебо бүх цаг үеийн хамгийн олон медальтай тамирчин болох зорилготой байна. Тэрээр хэдийнэ скиатлоны төрөлд эхний алтаа авсан бөгөөд Олимпын дараа бага насны найз Пернилла Досвиктайгаа хуримлахаар төлөвлөжээ.

2. Арианна Фонтана: 20 жилийн дараах эргэн ирэлт

11 звезд, ради которых стоит отложить все дела и смотреть ОлимпиадуШорт-трекийн домог Арианна Фонтана анх 15 настайдаа "Турин-2006"-аас медаль авч байв. 20 жилийн дараа тэрээр 11 олимпын медальтай супер од болж эх нутагтаа дахин уралдаж байна. Түүний "шатахуун" нь Италийн уламжлалт хатаасан мах буюу брезаола гэнэ.

3. Доротея Вирер: "Биатлоны мисс"-ийн салах ёслол

11 звезд, ради которых стоит отложить все дела и смотреть ОлимпиадуИталийн гоо бүсгүй Доротея Вирер энэ олимпын дараа зодог тайлахаа мэдэгдсэн. Гэр бүл, хүүхэдтэй болохыг хүсэж байсан ч эх орондоо болох олимпод оролцохоор карьераа сунгасан тэрээр холимог буухиа төрөлд мөнгөн медаль хүртээд байна.

4. Эрик Перро: Шинэ үеийн домог

11 звезд, ради которых стоит отложить все дела и смотреть ОлимпиадуБиатлоны ертөнцөд үе солигдож байна. 24 настай Франц залуу Эрик Перро энэ улиралд гайхалтай тогтвортой байгаа бөгөөд нутаг нэгт Кантен Фийон-Майегийн амжилтыг давтах амбицтай. Тэд хамтдаа холимог буухиад алтан медаль хүртэж амжжээ.

5. Микаэла Шиффрин: Хувь тавилангийн шалгуур

11 звезд, ради которых стоит отложить все дела и смотреть ОлимпиадуТүүхэн дэх хамгийн шилдэг уулын цаначин Микаэла Шиффриний амьдрал сорилтоор дүүрэн байв. Эцгээ ослоор алдаж, өмнөх олимпод амжилтгүй оролцсон тэрээр энэ удаа өөрийгөө ялан дийлж, дахин алтан медалийн тавцанд гарахаар зүтгэж байна.

6. Марко Одерматт: Швейцарь "нисгэгч"

11 звезд, ради которых стоит отложить все дела и смотреть ОлимпиадуУулын цанын замаар "нисдэг" Марко Одерматтаас хөгжөөн дэмжигчид нь 3 алтан медаль хүлээж байгаа. Хэдийгээр эхний уралдаандаа 4-р байрт орсон ч түүнийг энэ олимпын гол дүрүүдийн нэг гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна.

7. Коннор Макдэвид: "Гурвалсан алтан клуб"-ын босгонд

11 звезд, ради которых стоит отложить все дела и смотреть ОлимпиадуХоккейн супер од Макдэвид дэлхийн аварга болсон ч Стэнлийн цом болон Олимпын алт хараахан аваагүй. Хэрэв тэрээр Канад улсын багтайгаа Миланд түрүүлж чадвал хоккейн хамгийн нэр хүндтэй "Гурвалсан алтан клуб"-т орох том алхам хийнэ.

8. "Хоёр Тоби": Найм дахь алтны эрэлд

11 звезд, ради которых стоит отложить все дела и смотреть ОлимпиадуГерманы чаргачид Тобиас Вендль, Тобиас Арльт нар буюу "Бавария-экспресс" дөрөв дэх олимпдоо дараалан түрүүлэхийг зорьж байна. Хэрэв тэд дахин дубль хийвэл өвлийн олимпын түүхэн дэх хамгийн олон медальтай домгуудтай зэрэгцэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 1 цаг 33 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 1 цаг 42 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 1 цаг 51 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 1 цаг 57 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 2 цаг 15 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 2 цаг 35 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 2 цаг 40 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 2 цаг 46 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 2 цаг 51 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 3 цаг 11 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 3 цаг 58 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 4 цаг 42 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 23 цаг 50 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа Өчигдөр 12 цаг 09 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? Өчигдөр 11 цаг 53 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top